Ч.Анар нарын УИХ-ын гишүүд хиймэл дагуулын төслийн талаар мэдээлэл өглөө. 

Улсын Их Хурал өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний хиймэл дагуулын төслийг дэмжих, төслийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэл бүхий тогтоолыг баталлаа.

Тогтоолын хүрээнд Засгийн газарт үндэсний хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, санхүүжилт, техник, эдийн засгийн үндэслэлийг нарийвчлан боловсруулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэл өгчээ.

Тогтоол батлагдахаас өмнө УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг судалгааны тайлан, дүгнэлтээ танилцуулсан байна. Тус ажлын хэсэг нь хиймэл дагуулын төслийн хэрэгцээ шаардлага, техник, эдийн засгийн үр өгөөжийг үнэлэх зорилгоор хэд хэдэн улсын туршлага, ижил төрлийн төслүүдийг судалж, харьцуулсан шинжилгээ хийжээ.

Ажлын хэсгийн дүгнэлтэд Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болсноор алслагдсан бүс нутгийн харилцаа холбоо, өргөн зурвасын интернетийн хүртээмжийг нэмэгдүүлэх, гамшгийн эрсдэлийн удирдлага, үндэсний аюулгүй байдал, төрийн байгууллагуудын мэдээллийн найдвартай сүлжээг бэхжүүлэх боломжтой гэж үзсэн байна.

Мөн төслийн өртөг өндөр, урт хугацааны хөрөнгө оруулалт шаарддаг учраас санхүүжилтийн эх үүсвэр, ашиглалтын тогтолцоо, эдийн засгийн өгөөжийг нарийвчлан тооцох шаардлагатай гэсэн зөвлөмжийг гаргажээ.

УИХ-аас баталсан тогтоол нь үндэсний хиймэл дагуулын төслийг хэрэгжүүлэх эрх зүйн болон бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлэх, цаашдын шийдвэр гаргалтад шаардлагатай бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд чиглэж байгаа юм.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ч.Анар ахалж, гишүүдээр УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ж.Баярмаа, Д.Пүрэвдаваа нар ажилласан байна.

Гэрэл зургийг MPA.mn

#live, #УИХ-ын гишүүн Ч.Анар, #хиймэл дагуулын төсөл,