Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, JCI Progress салбар байгууллагын CleanUP төслийн санаачилгын хүрээнд НЗДТГ хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран “Youth for Water Festival” арга хэмжээг энэ сарын 6-ны өдөр зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр боловсрол, танин мэдэхүй, хөгжөөнт олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, усны үнэ цэн, байгаль хамгааллын ач холбогдлыг хүүхэд, залуучууд, гэр бүлүүдэд таниуллаа. Тодруулбал, байгалийн нэн ховор амьтдыг танин мэдүүлэх үзэсгэлэн, мэдээллийн булан, залуучуудад зориулсан хөгжөөнт тоглоом, интерактив хөтөлбөрүүд, шилдэг төсөл шалгаруулах уралдаан, голын дэргэд иог хийх ач холбогдлыг сурталчилсан үйл ажиллагаа, спорт машин сонирхогч залуучуудын саарал ус ашиглахыг уриалсан нөлөөллийн санаачилгыг хэрэгжүүллээ. Энэхүү фестивальд 252 гэр бүл, 450 орчим залуучууд оролцов.
“Youth for Water Festival” нь усны зөв хэрэглээ, байгальд ээлтэй дадлыг түгээхээс гадна залуучуудын оролцоо, хамтын ажиллагааг дэмжсэн ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

#"Youth for Water Festival” арга хэмжээ,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3567