НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр жил бүрийн 5 дугаар сарын 22-ны өдрийг “Биологийн олон янз байдлын олон улсын өдөр” болгон тэмдэглэдэг. Энэхүү өдөр нь дэлхий дахинд биологийн олон янз байдлын үнэ цэнэ, экосистемийн ач холбогдлыг таниулах, хамгаалал, тогтвортой ашиглалтыг дэмжих зорилготой юм.

Монгол Улс 1993 онд Биологийн олон янз байдлын тухай конвенцод нэгдэн орж, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой ашиглах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах чиглэлээр үндэсний бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэн ажиллаж байна.

Биологийн олон янз байдал гэдэг нь зөвхөн амьтан, ургамлын төрөл зүйлээр хязгаарлагдахгүй бөгөөд тэдгээрийн генетикийн ялгарал, амьдрах орчин, хуурай газар болон усан орчны экосистемийг бүхэлд нь хамарсан өргөн хүрээний ойлголт юм. Энэхүү олон янз байдал нь хүн төрөлхтний амьдрал, хүнс, ус, эрүүл мэнд, уур амьсгалын тогтвортой байдал болон эдийн засгийн хөгжилтэй салшгүй холбоотой.

2026 онд Биологийн олон янз байдлын олон улсын өдрийг “Орон нутгаас дэлхийд нөлөөлөх нь” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд энэ нь орон нутгийн иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа, байгаль хамгааллын бодит үйл ажиллагаа дэлхийн хэмжээний өөрчлөлтөд хүргэх боломжтойг онцолж байна.

Энэ жилийн хувьд БОУАӨЯ баруун бүсийн таван аймгийг хамруулан “Баруун бүсийн биологийн олон янз байдал” форумыг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Увс аймагт зохион байгуулж байна. 

#Биологийн олон янз байдлын олон улсын өдөр,