Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг дахин цохилт өгөх шаардлага үүсэж магадгүйг илэрхийлэхийн зэрэгцээ Тегеран хэлэлцээр байгуулахыг хүсэж байгааг онцлов. АНУ-Израилын Ирантай хийж буй дайныг зогсоох талаар Тегераны зүгээс шинэ санал ирүүлсний дараа Трамп төлөвлөсөн довтолгоогоо түр зогсоосон тухайгаа зарласан ч нэг өдрийн дараа дахин ийнхүү мэдэгдэж байна.  

Трамп Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа "Би довтолгоог эхлүүлэх шийдвэр гаргахад ердөө ганцхан цаг дутуу байлаа. Ираны удирдагчид хэлэлцээр байгуулахыг гуйж байна. Хэрэв тохиролцоонд хүрэхгүй бол ирэх өдрүүдэд АНУ-ын шинэ дайралт эхлэх болно" хэмээн анхааруулжээ.

Ерөнхийлөгч Трампын хувьд газрын тос болон бусад түүхий эдийн нийлүүлэлтийн гол зам болох Ормузын хоолойг дахин нээх хэлэлцээрт хүрэхийг эрмэлзэж буй.  

Харин Ираны парламентын үндэсний аюулгүй байдлын хорооны дарга Эбрахим Азизи Трамп довтолгоогоо зогсоосон нь Тегераны зүгээс цэргийн шийдвэртэй хариу цохилттой нүүр тулна гэдгээ ухаарсных хэмээн мэдэгджээ. 

Ираны төрийн мэдээллийн агентлагуудын дамжуулснаар, Тегераны дэвшүүлсэн энхийн шинэ саналд Ливан зэрэг бүх фронтод цэргийн ажиллагааг зогсоох, АНУ-ын цэргийг Ираны хил орчмын бүс нутгуудаас гаргах, АНУ-Израилын цохилтын улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх асуудлууд багтсан байна. Мөн тус улсын эсрэг тавьсан хоригуудыг цуцлах, царцаагдсан хөрөнгийг чөлөөлөх, АНУ-ын тэнгисийн цэргийн бүслэлтийг зогсоохыг шаардаж байгаа юм. 

Эх сурвалж: Reutes 

#Д.Трамп:,