Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны талаас Вашингтонд энхийн хэлэлцээний шинэ санал ирүүлсэнтэй холбогдуулан тус улсын эсрэг төлөвлөж байсан цохилтоо түр зогсоосноо мэдэгдлээ. Тэрбээр Ираны цөмийн хөтөлбөрийг хязгаарлах шинэ хэлэлцээр байгуулах магадлалтайг мөн онцолж буй. Трамп "Маргааш Иранд өгөхөөр төлөвлөсөн байсан цохилтыг хойшлуулахыг зэвсэгт хүчинд үүрэг болгосон. Гэхдээ хэрэв хүлээн зөвшөөрөхүйц хэлэлцээрт хүрэхгүй бол Иран руу хэзээ ч бүрэн хэмжээний томоохон довтолгоо хийхэд бэлэн" хэмээсэн байна.
Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаи Тегераны байр суурийг Пакистанаар дамжуулан Америкийн талд хүргүүлсэн гэдгийг баталсан байна.
Иран энхийн шинэ саналд дайныг зогсоох, Тегераны зүгээс хаагаад байгаа газрын тосны тээвэрлэлтийн гол зам болох Ормузын хоолойг дахин нээх, далайн тээврийн хоригийг цуцлах зэрэг асуудлуудыг тусгасан байна. Ираны өндөр албан тушаалтны мэдээлснээр, Вашингтоны зүгээс ч байр сууриа зөөлрүүлж, гадаадын банкуудад царцаасан Ираны хэдэн арван тэрбум ам.долларын хөрөнгийн дөрөвний нэгийг чөлөөлөх, Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн хяналт дор Ираныг зарим цөмийн хөтөлбөрөө үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн гэнэ.
Хоёр тал зургаан долоо хоног үргэлжилсэн дайны дараа гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Гэвч Ираны холбоотнууд Иракийн нутаг дэвсгэрээс Саудын Араб зэрэг Персийн булангийн орнууд руу дрон хөөргөсөөр байгаа нь бүс нутгийн хурцадмал байдлыг улам даамжруулж байна.
Эх сурвалж: Reuters

#Дональд Трамп, #иран, #АНУ ираны дайн,