Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Колорадо мужид хантавирусийн халдвар авсан нэгэн иргэн нас барсан тухай тус мужийн Нийгмийн эрүүл мэндийн газраас даваа гарагт албан ёсоор мэдэгдлээ. Албаныхны онцолж буйгаар, жил бүрийн энэ үед Колорадо мужид уг вирусийн халдвар тогтмол бүртгэгддэг бөгөөд талийгаач хаанаас, хэрхэн халдвар авсныг тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байна.  Мөн уг тохиолдол нь Атлантын далайд аялж явсан хөлөг онгоцонд гараад байгаа халдвартай  ямар нэгэн холбоогүй болохыг эрүүл мэндийн байгууллагаас мэдэгджээ. 

Хантавирус нь голчлон мэрэгч амьтдаар дамжин тархдаг бөгөөд хүнээс хүнд халдварлах тохиолдол маш ховор, зөвхөн урт хугацааны ойрын хавьтлын үед дамжих эрсдэлтэй байдаг аж. Уг вирусийн нууц үе нь ойролцоогоор зургаан долоо хоног үргэлжилдэг.

Нөгөө талаас, Нидерландын далбаатай "MV Hondius" аяллын хөлөг онгоц даваа гарагт Роттердамын боомтод иржээ. ДЭМБ-ын мэдээлснээр, уушгины хүнд хэлбэрийн амьсгалын замын энэ өвчлөл анх тавдугаар сарын 2-нд илрэх үед уг хөлөг онгоцон дээр 23 орны 150 орчим зорчигч болон багийн гишүүд зорчиж байсан юм. Энэ хөлөг онгоцон дээр гарсан  халдварын улмаас хамгийн сүүлд гурван хүн амь үрэгдээд байна. 

Эх сурвалж: Reuters 

#Хантавирус,