Балба улсын шерпа буюу газарч Ками Рита Шерпа дэлхийн хамгийн өндөр цэг болох Эверестийн оргилд 32 дахь удаагаа гарч, өнгөрсөн жил өөрийн тогтоосон дэлхийн дээд амжилтаа шинэчиллээ. Өдгөө 56 настай Ками Рита Шерпа “14 Peaks Expedition” компанийн үйлчлүүлэгчдийг замчлан далайн түвшнээс дээш 8,849 метрийн өндөрт орших уг оргилд гарсан байна. 

Ками Рита анх 1994 онд тус оргилд анх гарч байсан бөгөөд 2014, 2015, 2020 онуудыг эс тооцвол жил бүр, зарим жилд бүр хоёр удаа оргилд авирч байсан аж. Мөн түүнээс гадна өдгөө 52 настай эмэгтэй газарч Лхагва Эверестийн оргилд 11 дэх удаагаа гарсан нь эмэгтэй уулчдаас хамгийн олон удаа энэ оргилд гарсан дээд амжилтын эзэн болсон байна. 

Ташрамд, гадаадын уулчдаас Британийн газарч Кентон Күүл 19 удаа, Америкийн уулчин Дэйв Хан, Гарретт Мэдисон нар тус бүр 15 удаа Эверестийн оргилд гарч байжээ. Непалын эрх баригчид энэ оны гурваас тавдугаар сарын хугацаанд нийт 492 уулчинд зөвшөөрөл олгосон бөгөөд харамсалтай нь энэ сард Непалын гурван уулчин оргил руу гарах гэж яваад амь үрэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters 

#Эверест, #Балб,