Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын тэргүүн Ши Жиньпин нар өнөөдөр буюу баасан гарагт дахин уулзсанаар хоёр өдрийн айлчлал өндөрлөх гэж байна. Энэхүү айлчлалын хүрээнд томоохон бизнес хэлцлүүд хийхийн сацуу Ши Жиньпин Тайванийн асуудалд гоомой хандах нь АНУ, Хятадын харилцааг маш аюултай нөхцөлд оруулж болзошгүйг хатуу анхааруулсан нь олны анхаарлыг татаж байна.

Дональд Трамп 2017 оноос хойш Хятадад айлчилж буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байгаа бөгөөд тэрээр ирэх арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулийн өмнө дотоод дахь нэр хүндээ сэргээхийг эрмэлзэж байгаа юм. Хоёр улсын удирдагчид өнөөдөр хамтдаа үдийн хоол зооглосны дараа Трамп нутаг буцах бөгөөд уулзалтын гол сэдэв нь өнгөрсөн оны аравдугаар сард хүрсэн худалдааны тохиролцоог хадгалах, мөн дэлхийн газрын тос, байгалийн хийн нийлүүлэлтийн тавны нэг нь дамждаг Ормузын хоолойг нээлттэй байлгахад Хятадын талын туслалцааг авах зэрэг асуудал байх нь. 

Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, өчигдөр хоёр цаг гаруй үргэлжилсэн хаалттай уулзалтын үеэр Ши Жиньпин Тайвань бол Хятад-Америкийн харилцааны хамгийн эмзэг цэг гэдгийг сануулсан байна. Нөгөө талаас, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Тайванийн асуудлыг үргэлж хөнддөг ч АНУ энэ чиглэл дэх бодлогоо өөрчлөөгүй хэвээр байгааг онцлов. Мөн айлчлалын үеэр Хятад улс “Boeing” компанийн 200 онгоц худалдаж авахаар тохиролцсоныг мэдээлсэн боловч энэ нь хүлээлтээс бага байсан тул тус компанийн хувьцаа дөрвөн хувиар унаад буй. Үүнээс гадна Хятадын тал Ойрхи Дорнодоос хамааралтай байдлаа бууруулахын тулд АНУ-аас газрын тос худалдан авах сонирхолтой байгааг Цагаан ордноос мэдээлжээ. 

#АНУ, #Тайвань, #ХЯтад,