Гэрэл зургийг MPA.mn

Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум Зэрлэг багийн “Баянзүрх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 330 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км  ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар анги, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн нийт 59 хүн, 4 автомашин, 8 мотоцикл, 6 морьтой 2 бүлэгт хуваагдан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна. 

Хэнтий аймаг, Галшар сум Оч багийн "Ноён уулын-Ар" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 100 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/  Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.05-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, тус сумын Мэргэжлийн ангийн  нийт 22 хүн, 3 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж  20:40 цагт цурамд оруулсан. 

Ой, хээрийн түймрийн шалтгаан, нөхцөлийн 70 орчим хувь нь хүний санамсар, болгоомжгүй үйлдэл буюу дутуу унтраасан чүдэнз, тамхины иш гал, үнс нурам зэргээс үүдэлтэй байна.  
Иймд:  
-  Ил задгай гал түлэхгүй байх,
-  Асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
-  Халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх,
-  Шашны зан үйл хийхдээ галын аюулгүй байдлыг сайтар хангах зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг зөвлөж байна.

#ойн түймэр, #хоногийн мэдээ,