Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Украины тал лхагва гарагийн шөнө дундаас эхлэн гал зогсоох санал гаргаснаа өчигдөр албан ёсоор зарласан. Тэгвэл заасан хугацаанаас хэдхэн цагийн өмнө ОХУ-ын зэвсэгт хүчин Украины зүүн бүс нутгийн хотуудад хүчтэй цохилт өгсөний улмаас 27 хүн амь насаа алджээ.
Тухайлбал, Запорожье хотод агаарын бөмбөг болон дроноор өгсөн цохилтын улмаас 12 хүн амиа алдаж, 20 хүн шархадсан нь энэ оны хамгийн хүнд цохилтуудын нэг боллоо. Мөн Краматорск хотод гурван удаа бөмбөг хаясны улмаас зургаан хүн амиа алдаж, 12 хүн шархадсан бол Днепр хотод халдлагын улмаас дөрвөн хүн амиа алдаж, 16 хүн шархадсан, мөн хотын нэгэн үйлдвэр галд өртсөн байна. Түүнчлэн Полтава мужийн хийн үйлдвэрт өгсөн цохилтоор таван хүн амиа алдаж, Харьков болон Сумы мужуудад ч хүмүүс шархадсан байна.
ОХУ-ын зүгээс тавдугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Ялалтын баярын жагсаалтай холбогдуулан түр гал зогсоох тухай мэдэгдээд байгаа юм. Украины Гадаад хэргийн сайд Андрий Сибиха гал зогсоох санал хүчин төгөлдөр болоход хэдхэн цаг үлдээд байхад Орос ийнхүү довтолж байгааг онцлов.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567