Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газар, нэгжүүдийн ажлын гүйцэтгэл, цаг үеийн тулгамдсан асуудал, холбогдох мэдээлэлтэй танилцаж, дараах үүрэг даалгавруудыг өглөө. Үүнд:
- Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн шинжээч томилох процессийг санамсаргүй байдлаар автоматжуулах тогтолцоог нэвтрүүлэх ажлын хэсгийг яаралтай байгуулж, албажуулах;
- 2026 оны төсвийн хязгаарт багтаан газрын дарга нар хөрөнгө оруулалт болон нийгмийн чиглэлийн асуудлуудаа нарийвчилсан тооцоо, судалгаанд үндэслэн боловсруулж, саналаа ирүүлэх;
- Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийг яаралтай байгуулж, үйл ажиллагааг албажуулах;
- Салбарын мэдээллийн ил тод байдлыг хангах нэгдсэн системийг шуурхай ашиглалтад оруулах;
- Ашигт малтмал, газрын тосны газар болон Үндэсний геологийн албаны хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах;
- Үндэсний геологийн албаны хээрийн судалгааны ажлын санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх;
- Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх салбарын асуудлуудын бэлтгэлийг бүрэн хангах;
- Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн агуулах барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Монголбанк болон арилжааны банкнуудтай байгуулсан гэрээ, хэлцлийн хэрэгжилтэд онцгой анхаарч, аж ахуйн нэгжүүдэд тавих шаардлага, хариуцлагыг тодорхой тусгах
- Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн агуулахын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд банкуудтай байгуулсан гэрээний хэрэгжилт болон ААН-үүдийн хариуцлагыг өндөржүүлэх
- Мөн байгууллагын дотоод үйл ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх, нэгжүүдийн хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, байгууллагын соёл, нийт албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх, энэ хүрээнд өгөгдсөн чиглэл, үүргийн хэрэгжилтийг ханган ажиллахыг үүрэг болголоо.
Эх сурвалж: АҮЭБЯ

#АҮЭБЯ, #АҮЭБЯ-ны шуурхай зөвлөгөөн,