УИХ-ын гишүүн Р.Сэддорж, Ц.Мөнхбат нар Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар мэдээлэл өглөө.
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсны үндсэн дээр энэхүү төслийг боловсруулсан.

Гэрэл зургийг MPA.mn
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор “Алсын хараа- 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого батлагдаж, хүний хөгжил төвтэй хөгжлийн бодлого хэрэгжиж эхэлсэн. Уг бодлогын үргэлжлэл болох 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т “Боловсролд бүх хүүхэд, залуучуудыг тэгш хамруулах зарчмыг баримталж, ялгаатай хэрэгцээтэй хүүхэд, залуучуудыг хамруулсан, тэдний гэр бүл, орон нутгийн онцлог байдалд нийцсэн, тохируулгат орчин, дэд бүтэцтэй, хувилбартай, гэрийн сургалттай боловсролын үйлчилгээг бүх түвшинд бий болгох.” зорилтыг дэвшүүлсэн. Улс орны хөгжил дэвшлийн урт хугацааны эдгээр зорилтыг хангахад тулгуур болох боловсролын салбарын эрх зүйн зохицуулалт, түүнийг хэрэгжүүлж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь энэхүү төслийг боловсруулах эрх зүйн үндэс болсон юм.
Боловсролын салбарт авч хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны үр дүнд хийсэн шинжилгээ судалгаа нь энэ хуулийн төслийг боловсруулах судалгаа, шинжилгээний үндэслэл болсон юм. Судалгааны дүгнэлтээс үзэхэд бүх шатны боловсролын зорилгыг дэлхийн болон улс, орны хөгжлийн шинэ хэрэгцээ шаардлага, чиг хандлагад нийцүүлэх, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын зохион байгуулалтын тогтолцоонд шинэчлэл хийх, боловсролын байгууллагын байршил, хэв шинжийг оновчтой болгох, үр ашгийг сайжруулах, боловсролын салбар дахь тэгш бус байдлыг арилгах, сургалтын чанар, үр ашгийг сайжруулах бодит хэрэгцээ шаардлага үүсээд байна.
Монгол Улс хүн амын бүтцийн хувьд 37,1 хувийг хүүхэд, залуучууд эзэлдэг харьцангуй залуу иргэдтэй улс орон юм. Тийм ч учраас хүүхдийн сурах эрх, хүүхэд хамгааллын асуудалд бодлогын түвшинд анхаарч, хууль эрх зүйн орчныг тогтмол шинэчилж ирсэн хэдий ч “Бодлого хөтөлбөр, хууль тогтоомж боловсруулан хэрэгжүүлэхдээ хүүхдийн хөгжих, оролцох эрхийг бүрэн ойлгож хэрэгжүүлдэггүй, хүүхдийг хамгаалах субьект гэж харах хандлага давамгайлж байна гэж” судлаачид дүгнэдэг.
Хүүхдийн боловсрол эзэмших хэлбэр /танхимын, зайн, онлайн болон цахим сургалт, хосолсон сургалт/-ийг одоо мөрдөгдөж байгаа хуулиар тодорхой, нарийвчлан зохицуулсан боловч тэдний суралцах боломжийг дэмжих эрх зүйн орчинг бий болгох хэрэгцээ шаардлага ч байна.
Боловсрол эзэмшихэд тэгш хамруулах, суралцагч бүрийн авьяас билгийг эртнээс нээн хөгжүүлэх, ажил мэргэжил сонгох, мэргэжил шинэчлэх, тасралтгүй суралцахад нь чиг зорилготой туслан дэмжихэд Улсын Их Хурал, Засгийн газар, боловсролын сургалтын байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоод, байгууллага аж ахуйн нэгжийн үүрэг оролцоог зохистой, уялдаа холбоог сайжруулах шаардлага ч бий.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах нэг үндсэн шалтгаан нь манай орны онцлог амьдралын хэв шинж болсон уламжлалт бэлчээрийн мал аж ахуйтай холбогдож байгаа юм.
Манай орны уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн салбар нь улсын нийт газар нутгийн 72.1 хувийг ашиглаж, ДНБ-ий 10.5 хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний 21.6 хувь нь тус салбарт ажиллаж улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна. Монгол малчид нь мал аж ахуйг 10,0 мянга гаруй жилийн туршид үе дамжуулан эрхэлж, хүн төрөлхтний нүүдлийн соёл иргэншил, өв соёлыг тээгчид гэж дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, улс орныхоо хязгаар нутаг, хилийг хамгаалах, монгол ухаан, эх хэл, өв соёлыг хадгалах үндсэн цөм болж байна. Үндэсний хэмжээнд 94,0 хувь нь уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг, 3,2 хувь хосолсон аж ахуйг, 2,7 хувь суурин аж ахуйг тус тус эрхэлж байгаа бол хөдөөд уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг 99,3 хувь нь, 0,7 хувь нь хосолсон мал аж ахуйг, нийслэл орчимд 30,0 хувь нь бэлчээрийн, 28,0 хувь хосолсон аж ахуйг, 42,0 хувь суурин аж ахуйг тус тус эрхэлж байна.

Манай улсын малтай өрхийн тоо 2022 онд 248,3 мянга болж өсжээ. Жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, малын ашиг шим нь тэдний амьжиргааны эх үүсвэр болж байгаа малчин өрхийн тоо 190.8 мянга буюу малтай өрхийн 76.8 хувийг эзэлж байгаа бол малыг амьдрал ахуйдаа туслах чанартайгаар өсгөн үржүүлж буй өрх 23.1 хувийг бүрдүүлж байна. Малчин өрхийн тоо 2022 онд өмнөх оноос 2.2 мянга буюу 1.2 хувиар өссөн байна.
2022 оны байдлаар нийт малчдын дунд 15-44 хүртэлх насны малчид 26.9 хувь, 35-44 хүртэлх насны малчид 58.5 хувь, 55-аас дээш насны малчид 14.6 хувийг тус тус эзэлж байна. Сүүлийн 3 жилд 15-34 насны залуу малчдын тоо 2.9 нэгж хувиар буюу 7.0 мянгаар багасаж, 35-59 насны малчдын эзлэх жин 1.7 нэгж хувиар буюу 8.8 мянгаар нэмэгдсэн байна.
Малчдын насны бүтцийн өөрчлөлтийн хувиас авч үзвэл 15-34 насны малчид 2010 онд нийт малчдын 43.5 хувийг эзэлж байсан бол 2022 онд 26.9 хувь болж 16.6 пунктээр буурч, 35-55 насны малчид мөн хугацаанд 15 пунктээр өссөн үзүүлэлттэй байна. Залуу малчдын тоо жилээс жилд буурч байгаа нь малчдын залгамж халаа алдагдах, дунд болон ахмад малчдын тоо өсөх хандлагатай, хөдөлмөрийн насны малчдын дунд насжилтын өөрчлөлт нэлээд явагдаж байгааг зайлшгүй анхаарч бодлогын хариу арга хэмжээ авах шаардлагатай байна.
Тухайлбал, Малчдын үйл ажиллагааны хүрээнд тулгарч байгаа бэрхшээл, хүндрэл, нөхцөл байдал, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг судалгааны явцад авч үзэхэд малчин өрхийн хүүхдийн сургалтын асуудал чухлаар тавигдаж байна. Одоогийн нөхцөлд дээрх хуулийн зохицуулалтаар малчин өрхийн хүүхэд 6 наснаас сургуульд суралцах нь тэдний хувьд ялангуяа малчдын амьдралд хүндрэл бэрхшээл үүсгэж, нэг гэр бүл хоёр талд тухайлбал эхнэр нь сургуульд орсон 6 настнаа харж сумын төвд удаан хугацаагаар сууж бусадтай гэр бүлсэх, нөхөр нь уулын мухарт ганцаараа байж архи дарс ууж архинд орох, улмаар гэр бүл салж сарних тохиолдол гарч амьдрал ахуйгаа зольж байгаа сөрөг үр дагавар гарч байна. Энэ асуудлыг цэгцлэх, шийдвэрлэх арга зам бол тэдний хүсэлтийн дагуу тухайн онд найман нас хүрэх хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн суралцуулах, малчин өрхийн хүүхдийн 1, 2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр Боловсролын ерөнхий хуулийн 26.1.11-д заасан журмыг баримтлан зайн болон цахим сургалтад хамруулах явдал юм.
Ийнхүү малчдын үйл ажиллагааны хүрээнд тулгарч байгаа бэрхшээл, хүндрэл, нөхцөл байдал, шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг судалгааны явцад авч үзэхэд малчин өрхийн хүүхдийн сургалтын асуудал хөндөгдөж байгаа тул энэхүү төслийг боловсруулсан.
Цаашид дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан хүүхдийн сурах эрхийг хүндэтгэж, сургалтын олон хэлбэрийг бий болгон хөгжүүлэх хэрэгцээ шаардлага үүсээд байна. Эх оронч үзэлтэй, амьдрах ухаанд суралцсан, авьяас чадвараа нээн хөгжүүлсэн, эрхээ хамгаалж чаддаг хөгжсөн монгол хүүхдийг төлөвшүүлэхэд төрийн бодлого, дэмжлэг чухал юм. Тиймээс эх орны ирээдүй хойч, хүүхэд багачуудын хөгжил, оролцоог дэмжих хууль, эрх зүйн орчин, сургалтын тогтолцоог олон улсын сайн туршлагад тулгуурлан боловсронгуй болгох хууль зүйн үндэслэл, практик шаардлага бий болжээ.
Тухайн онд найман нас хүрэх малчин өрхийн хүүхдийг элсүүлэн сургах болон сургалтын зохион байгуулалтын хэлбэрийн эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуулийн хэлбэрийн хувьд нэмэлт өөрчлөлтийн тухай хуулийн хэлбэрээр боловсруулсан.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр дараах асуудлыг зохицуулахаар тусгана. Үүнд: Ерөнхий боловсролын сургуульд тухайн онд найман нас хүрэх малчин өрхийн хүүхдийг элсүүлэн сургаж болох, сургуульд сурч байгаа малчин өрхийн хүүхдийн 1-2 дугаар ангийн сургалтыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хүсэлтээр Боловсролын ерөнхий хуулийн 26.1.11-д заасан журмыг баримтлан зайн болон цахим сургалтад хамруулах, зайн болон цахим сургалтад хамрагдсан малчин өрхийн хүүхдийг 3 дугаар ангиас эхлэн танхимын сургалтад үргэлжлүүлэн сургах, малчин өрхийн хүүхдийг ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн сургах, сургалтыг хуульд заасан хэлбэрээр зохион байгуулах журмыг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар төсөлд тусгасан.
Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дээрх өөрчлөлттэй холбогдуулан хуулийн зарим зүйл хэсэг, дэс дугаарт зарим техникийн шинжтэй өөрчлөлт оруулахаар төсөл боловсрууллаа.
Хуулийн төсөл батлагдсанаар дараах нийгэм, эдийн засаг, хууль зүйн үр дагавар гарч тодорхой үр дүнд хүрнэ. Энэ нь:
- Малчин өрхийн хүүхдийн боловсрол эзэмших зорилго, хүүхэд сурах боловсрол эзэмших арга хэлбэр тодорхой болж, боловсролын хөгжлийн чиг хандлагад нийцсэн арга хэмжээ болно.
- Боловсролын салбарын эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлэн хүний хөгжлийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх, хөгжлийн бодлогоо бүх түвшинд хэрэгжүүлэх чадвартай, иргэдийн оролцоог хангасан, тогтвортой засаглал төлөвших үндсийг бүрдүүлэх суурь нөхцөл болно.
- Хүний хөгжлийн үндсэн хэмжүүр нь хүний хөгжил байх гол зарчмыг үндэс болгон хуулийн төслийг боловсруулах ба иргэн бүр боловсрол эзэмшиж, амьжиргаандаа хүрэлцэхүйц орлоготой болох боломжийг бүрдүүлж, ядуурал, ажилгүйдлийг бууруулах, дундаж орлоготой өрхийн тоог нэмэгдүүлж, хүн амын амьжиргааны түвшнийг дээшлүүлэх, мэдлэгт суурилсан нийгэм, ур чадвартай, зөв хандлагатай Монгол хүнийг төлөвшүүлэх зорилгод нийцнэ.
- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ болон бусад хуультай нийцэж байгаа бөгөөд тухайн хуулийг дагалдан түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл боловсруулсан болно.

#live, #УИХ-ын гишүүн Р.Сэддорж,