Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ганболдын Уянга 2026 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнамд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Ганболдын Уянга Итгэмжлэх жуух бичгээ өргөн барих үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, бүрэн эрхийн хугацаандаа хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгч Тарман Шанмугаратнам Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд хариу мэндчилгээ дэвшүүлж, Элчин сайд Ганболдын Уянгад баяр хүргэн, ажлын амжилт хүсэв. Тэрээр мөн хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Элчин сайд Ганболдын Уянга мөн хүндэтгэлийн дурсгалын дэвтэрт гарын үсэг зурав.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3567