Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Өчигдөр өдөр Японы зүүн хойд эрэг орчимд газар 7.7 магнитудын хүчтэй хөдөлсний улмаас зарласан цунамигийн сэрэмжлүүлгийг зөвлөмж болгон түвшинг нь буурууллаа.
Газар хөдлөлтийн улмаас 80 см өндөр давалгаа үүссэн бөгөөд цаашид гурван метр хүртэлх өндөр, хүчтэй цунами болж магадгүй гэж мэргэжилтнүүд анхааруулж байсан юм.
Японы Засгийн газраас хийсэн хэвлэлийн хурлын үеэр онцолсноор, одоогоор ямар нэгэн хохирол учраагүй, эрчим хүчний байгууламжуудад гэмтэл гараагүй байна. Гэхдээ 2011 оны их газар хөдлөлт, цунамид хамгийн өртөж байсан Оцүчи, Камаиши зэрэг боомт хотуудад оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг авсан аж.
Үүний зэрэгцээ Японы зүүн хойд далайн эргийн дагуу газар дахин хүчтэй хөдлөх эрсдэл байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг авсаар байхыг анхаарууллаа.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
USD | 3565