Японы зүүн хойд эргийн ойролцоо даваа гарагт хүчтэй газар хөдлөлт болж, урьдчилсан байдлаар 7.4–7.5 магнитудын хүчтэй байсан гэж Япон-ы Цаг уурын агентлаг мэдээллээ.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар 16:53-д болсон бөгөөд 10 км-ийн гүнд үүссэн байна. Мөн энэ нь Японы 7 шатлалт газар хөдлөлтийн хэмжүүрээр дээд талын 5-р түвшинд бүртгэгдсэн гэж мэдээлжээ.
Үүний улмаас Иватэ муж болон Хоккайдо-гийн Номхон далайн эргийн бүсэд 3 метр хүртэл өндөр цунами үүсэх аюултайг анхааруулж, яаралтай сэрэмжлүүлэг гаргасан байна.
Одоогоор хохирол, эвдрэл болон цунамигийн бодит өндөрт хүрсэн эсэх талаар нарийвчилсан мэдээлэл тодорхой болоогүй байгаа бөгөөд холбогдох байгууллагууд нөхцөл байдлыг үргэлжлүүлэн хянаж байна.

Өнөөдөр, орон нутгийн цагаар 16:52 цагт Японы Санрикугийн эргээс 100 км зайд газар 7.5 магнитудын хүчтэй хөдөлжээ. Газар хөдлөлтийн улмаас цунами болж магадгүйг Японы Цаг уурын агентлаг анхааруулж, иргэдийг илүү өндөрлөг, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлэхийг уриалж байна.
Газар хөдлөлтийн дараа 40 см өндөр давалгаа Иватэ мужийн Мияко боомтод бүртгэгдсэн дараагийнх нь илүү өндөр, илүү хүчтэй байж магадгүйг мэргэжилтнүүд анхааруулж буй. Одоогоор Хоккайдо, Иватэ мужийн эргийн дагуу гурав хүртэлх метр өндөр давалгаа айсуй.
Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи газар хөдлөлт болсон бүс нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхийг уриалаад байна. Цаг уурын агентлагаас энэ долоо хоногт ижил хүчтэй газар хөдлөлт давтагдаж, хөрсний гулгалт болох магадлалтайг анхааруулж байна.
Аомори, Мияги мужууд, Фүкүшима Дайни, Онагавагийн станцуудад одоогоор ямар нэгэн гэмтэл, хохирол учирсан гэх мэдээлэл алга байна.
Ташрамд, Японд 7 ба түүнээс дээш магнитудын газар хөдлөлт дунджаар 16 сар тутамд нэг удаа тохиолддог. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Аомори мужийн эрэгт газар 7.6 магнитудын хүчтэй хөдөлсөн юм.
Эх сурвалж: BBC
2026 оны 4-р сарын 20-ны өдрийн 16 цаг 53 минутын орчимд Японы Зүүн хойд бүсийн “Санрику” эрэг орчимд 10 км-ын гүнд, магнитудын 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болж, Хашиками тосгонд 5+ балл, Аомори, Иватэ, Мияаги мужуудад 5- баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна.
Энэхүү газар хөдлөлөөс цунамигийн аюул үүсэх эрсдэлтэй байгаа тул Япон Улсын цаг уурын байгууллага /Japan Meteorological Agency/-аас “Цүнамигийн анхааруулга” гаргаж, J-Alert системээр тухайн бүс нутагт оршин суугаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлээд байна.
Япон Улсын Хоккайдо болон Зүүн хойд бүс нутагт оршин суугч Монгол улсын иргэд Та бүхэн газар хөдлөлт болон цүнамигийн аюулын мэдээллээ тогтмол шалгаж, сэрэмжлэх яаралтай арга хэмжээ авна уу.
ЯАРАЛТАЙ АВАХ АРГА ХЭМЖЭЭ
Далайн эрэг, боомт, гол мөрний ойролцоо байгаа бол нэн даруй холдох!
Ойролцоох өндөрлөг газар (津波避難場所) эсвэл бат бөх барилгын дээд давхар руу яаралтай шилжих !
Гар утсанд ирэх J-Alert дохио, орон нутгийн захиргааны зааврыг эргэлзэлгүй шууд дагах !
Автомашины түгжрэл үүсгэхээс зайлсхийж, боломжтой бол явганаар нүүн шилжих !
Хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах !
МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ
NHK (телевиз, радио, онлайн)
https://news.web.nhk/kishou-saigai/tsunami/
https://tokyo.embassy.mn/page/1084
Гар утасны анхааруулга (J-Alert)
https://tokyo.embassy.mn/page/1083
Орон нутгийн захиргааны албан ёсны мэдэгдэл
Жич:
Цунами нь нэг бус олон давтамжтай ирдэг гэдгийг анхаарах!
Ус гэнэт татрах нь аюулын дохио тул зугтах!
“Аюул өнгөрсөн” гэх албан ёсны мэдэгдэл гарах хүртэл аюулын бүсэд буцаж очихгүй байх!
Шөнийн цагт ч гэсэн анхааруулгыг үл ойшоохгүй байх!

#онцолсон, #Газар хөдлөлт, #Цунами, #Япон, #livetext, #Text,