Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газарт ажиллаж, байгууллагын үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөр болоод хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, гамшиг, ослын нөхцөл байдалтай танилцаж, анги, байгууллагын удирдлагуудтай уулзалт хийлээ. 

Энэ үеэр ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян танилцуулгадаа "Онцгой байдлын байгууллага нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлыг хангах тухай хууль, Улсын нөөцийн тухай хууль, Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээний Монгол Улсын төлөвлөгөө, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги зэрэг баримт бичгүүдийг мөрдлөг болгон, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байгааг онцоллоо.

Мөн Гамшгаас хамгаалах тухай хууль болон Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг энэ онд багтаан Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэх, Онцгой байдлын салбар нэгжийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолыг яаралтай батлуулах шаардлагатай байгааг танилцуулсан юм.

Онцгой байдлын байгууллага нь 29 гадаад улс орны ижил төстэй, чиг үүрэгтэй төрийн байгууллага, 34 олон улсын болон төрийн бус байгууллагатай хоёр талт болон олон талт хамтын ажиллагаатай. НҮБ-ын төрөлжсөн агентлагууд, Олон улсын иргэний хамгаалалтын байгууллага, Азийн гамшгийн аюулыг бууруулах төв, Азийн гамшгийн бэлэн байдлын төв, Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын галын байгууллагын дарга нарын Азийн холбоо, Япон, Солонгос, Туркийн хамтын ажиллагааны байгууллагууд, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг олон улсын болон төрийн бус байгууллагатай гамшгаас хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байна.

Он гарсаар дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн байдлаар 1282 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 1570 хүн, урьдчилсан байдлаар 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа. 

#обег, #Шадар сайд Н.Номтойбаяр,