Шадар сайд асан Х.Ганхуяг шинээр томилогдсон сайд Н.Номтойбаярт ажлаа хүлээлгэн өглөө.
Тэрээр Шадар сайдаар ажилласан 5 сарын хугацаанд салбарын 5 том хуулийн төслийг шинэчлэн боловсруулж УИХ-аар 2 хуулийн төслийг амжилттай батлууллаа. Төрийн ажлын уялдаа холбоог хангах, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, салбар хоорондын гацалт, зөрчил, уялдаагүй байдлыг арилгах, удааширсан ажлуудыг урагшлуулах, ажилтан алба хаагчдын цалин, урамшууллыг нэмэгдүүлэх, гадаад хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад онцгой анхаарч ажиллалаа гэв.

1. ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад олгодог мөнгөн урамшууллыг 15 -105 хувиар нэмэгдүүлж, амь нас, эрүүл мэнд хохирох өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид мөнгөн урамшуулал олгох журмыг шинэчлэн баталлаа. Улсын хэмжээнд гал түймэр унтраах 6 шинэ анги байгуулахаар төлөвлөж шаардлагатай хөрөнгийг улсын нэгдсэн төсөвт тусгуулан, нийслэл хотод гал түймрийн тохиолдлыг хяналтын камераар илрүүлж шуурхай ажиллах “Нэгдсэн удирдлагын төв” байгуулах ажлуудыг эхлүүлээд байна.
Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр ажиллаж шинэчлэн боловсрууллаа.
Өнгөрсөн хугацаанд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн 9 аймагт газар дээр нь ажиллаж шаардлагатай арга хэмжээг шуурхай авсны үр дүнд зудын эрсдэлээс сэргийлж өвлийг хохирол бага, өнөтэй давж чадлаа.
2. ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГАА
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааныг зохион байгуулж Оросын Байгалийн нөөц, экологийн сайд, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловтой уулзан, шатахууны нийлүүлэлтийг хоёр дахин нэмэгдүүлэх дээд түвшний хэлэлцээрийг амжилттай хийв.
Гадаад харилцааг шинэ шатанд гаргах үүднээс Япон улсын Гамшгийн асуудал эрхэлсэн сайд, Бүгд Найрамдах Казахстан Улсын Онцгой байдлын сайд нартай уулзалт хийж гамшгийн эрсдэл, газар хөдлөлтийн бэлэн байдалд хариу арга хэмжээ авах чадавхыг бэхжүүлэхэд хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтах 12 чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор 8 орны Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин Сайд нартай уулзалт хийлээ.
3. ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ЛАВЛАГАА ЛАБОРАТОРИ
Монгол хүний хэргэлж байгаа хүнс аюулгүй байхад хамгийн өндөр шаардлага тавьж Лабораторийн тогтолцоог 3 шатлалаар зохион байгуулах шинэчлэлийг эхлүүллээ. Үүнд: Лавлагаа лаборатори, Дэд (салбар/бүсийн) лаборатори, Анхан шатны лаборатори гэх гурван шатлалт тогтолцоог бий болгох юм.
Ингэснээр лабораторийн давхардал, үр ашиггүй бүтэц, зөрүүтэй үр дүнг бууруулах, чанарын удирдлагыг бий болгох, лабораторийн салбарыг салангид, тархай бутархай бүтцээр хадгалах бус, шатлалд суурилсан нэгдсэн, уялдаа бүхий, мэргэжлийн, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх тогтолцоо болгон шинэчлэх бодлогын суурь алхам билээ.
4. ЧӨЛӨӨТ БҮС
Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг батлууллаа. Хуулийн зорилго, зорилт, үйлчлэх хүрээг эдийн засгийн тусгай бүс (ЭЗТБ)-ээр тодорхойлж архины худалдаа эрхлэхээс хэтрэхгүй байгаа өнөөгийн нөхцөлийг өөрчлөн эдийн засгийн тусгай бүсийн хэлбэрт шилжүүлж, чөлөөт бүсийг төрөлжүүлэн хөгжүүлэх, чөлөөт бүсийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэхэд анхаарлаа.
Эрээн – Замын-үүд Чөлөөт бүсийн газар олголтын асуудлыг цэгцэлж, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэв. Цаашид 2027 он гэхэд хамтын ажиллагааны бүсийн үйл ажиллагааг эхлүүлж, хоёр бүсийн хооронд хөдөлгөөн нээгдэн эдийн засгийн эргэлтийг идэвхжүүлэхээр төлөвлөв.
Алтанбулаг чөлөөт бүсийн дэд бүтцийн ашиглалт, аж ахуйн үйл ажиллагааны менежмент хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтыг эхлүүлэв.
5. ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВ
Байгууллагын хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах, ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор цалин, урамшууллын нэмэгдлийг 15 хувиар өсгөлөө.
Хүний нөөц болон эрх зүйн орчныг цогцоор нь шинэчлэх бодлого хэрэгжүүлж дотоод журам, зохицуулалтын баримт бичгүүдийг олон улсын шаардлагад нийцүүлэн шинэчлэх ажлыг эхлүүлсэн.
Мөн ил тод, шударга, хараат бус тогтолцоог бүрдүүлэх зорилгоор авлига болон ашиг сонирхлын зөрчлийг бууруулахын тулд цахим системийн шийдлээр хөгжүүлэх ажлыг эхлүүлж шийдвэр гаргалтын процессыг ил тод болгох, хяналт, хариуцлагыг бэхжүүлэхэд зорин ажиллалаа.Түүнчлэн Монгол Улсын итгэмжлэл олон улсад харилцан хүлээн зөвшөөрөгдөх хүрээг өргөтгөх зорилгоор нэмэлт хоёр чиглэлд хамрах хүрээг тэлэх ажлыг эхлүүлээд байна.
6. БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН
Хангай, Хойд, Говийн бүсийн хөгжлийг дэмжих Засгийн газрын 8 тогтоол батлуулж, хэрэгжилтийг хангаж байна. Бүсчилсэн хөгжлийн 4 бодлогын баримт бичгийг харьцуулан судалж хэрэгжилтийн судалгаа бэлтгэн орон зайн мэдээллийн нэгдсэн платформ бүхий 2 системийг ашиглалтад оруулан хөгжүүлж ажиллалаа.
Мөн Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулав. Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний 20 ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгч Хангай, Хойд, Говийн 3 бүсийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдааныг орон нутагт зохион байгууллаа.
7. ШИНЭ ХОРШОО
99 мянган малчин нэгдэж, 10 мянга гаруй хоршоо байгуулагдсан “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ий зээлийн зориулалт, ашиглалтын асуудлаар ажлын хэсэг байгуулж, санал, дүгнэлт боловсруулж байна.
Өмнө нь Гамшгийн эрсдэлийг бууруулах тухай хуулийн дагуу тодорхой санхүүжилт олгогдож байсан ч хэрэгжилт жигд бус явж ирсэн. Хуулиар улсын болон орон нутгийн төсвийн дор хаяж нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулахад зарцуулах ёстой. Энэ хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн”-тэй холбоотой асуудалд онцгой анхаарал хандууллаа.
Дээрх салбаруудаас гадна Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Уур амьсгалын Үндэсний хороо, “Дэлхийн адууны өдөр”-ийг зохион байгуулах ажлын хэсгүүдийг ахалж шаардлагатай арга хэмжээ, шуурхай шийдвэрүүдийг гарган ажиллалаа.
Шадар сайд нь дан ганц салбарыг дагнан хариуцахаас илүү өргөн хүрээний өндөр хариуцлагатай алба тул шинээр хүлээн авч буй Н.Номтойбаяр сайд өмнөх хугацаанд хэрэгжүүлж ирсэн бодлого, үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалан, цаашид улам үр дүнтэй хэрэгжүүлж ажиллахыг хүсэн ерөөв гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.