Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет мягмар гарагт хийсэн мэдэгдэлдээ Ирантай хийж буй дайнд ирэх хэдэн өдөр нэн шийдвэрлэх ач холбогдолтой болохыг онцолжээ. Хэрэв Тегеран тохиролцоонд хүрэхгүй бол мөргөлдөөн улам ширүүсэхийг тэрбээр анхааруулав. 

Үүний хариуд Ираны Хувьсгалт гварди бүс нутаг дахь АНУ-ын технологийн болон аж үйлдвэрийн аварга компаниуд болох “Microsoft”, “Google”, “Apple”, “Intel”, “Tesla”, “Boeing” зэрэг 18 бизнесийг онилон довтлохоо  мэдэгдсэн байна.

Батлан хамгаалахын сайд Хегсет “Бидний сонголт улам ихсэж, харин тэднийх багасаж байна. Иран цэргийн хүчээр юу ч хийж чадахгүй гэдгээ мэдэж байгаа” хэмээн энэ талаар мэдэгдэв. Одоогоор АНУ Ираны зэвсэг үйлдвэрлэлийн 20 цэг болон судалгааны төвүүдэд цохилт өгч, мөн тус улсын тэнгисийн цэргийн 150 гаруй хөлөг онгоцыг устгаад буй аж. 

Дайн өргөжиж байгаатай холбоотойгоор Пакистан болон Хятад улсын Гадаад хэргийн сайд нар Бээжинд уулзахдаа галыг нэн даруй зогсоохыг уриаллаа. Нөгөө талаас, НАТО-гийн холбоотнууд болох Франц, Итали улсууд АНУ-Израилын зарим цэргийн ажиллагааг эсэргүүцэж байгаа юм. Мөн Ромын пап Лео Ерөнхийлөгч Трампт хандаж хүчирхийллийг зогсоох арга замыг эрэлхийлэхийг  уриалсан байна.

Эх сурвалж: Reuters 

#тегеран,