ЭДИЙН ЗАСАГ

Бээжингийн хөрөнгийн бирж үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлжээ

Бээжингийн хөрөнгийн бирж өнөөдрөөс эхлэн албан ёсоор ажиллаж эхэллээ. Уг бирж нь үндсэндээ жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хооронд мөнгөн бус гүйлгээгээр хувьцаа гаргахад зориулагдсан байна.

Одоогоор хөрөнгийн биржид 80 гаруй компани бүртгэлтэй байгаа ч цаашдаа тэдний тоо мэдэгдэхүйц нэмэгдэх төлөвтэй байна. Худалдааны шинэ платформ нь эдийн засгийн уламжлалт төдийгүй шинэ салбарыг хөгжүүлэхэд түлхэц болно гэж үзэж байна.

Бээжингийн хөрөнгийн бирж нь үндэсний аж ахуйн нэгжүүдийн инновацийн чадавхийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж БНХАУ-ын эрх баригчдын урьд нь мэдэгджээ. Хувьцаат компани болон бусад аж ахуйн нэгжээс үйл ажиллагаагаа эхлүүлэхэд олгосон хөрөнгийн хэмжээ нь 1 тэрбум юань (одоогийн ханшаар 156 сая орчим ам.доллар) юм.

Есдүгээр сарын 2-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны үзэсгэлэнгийн үеэр нийслэл хотдоо шинэ хөрөнгийн бирж нээх төлөвлөгөөтэй байгаагаа зарласан юм. Бээжингийн зах зээлийн хяналтын газар тус биржийг есдүгээр сарын 3-нд бүртгэсэн байна.

Энэхүү бирж нь 1990 онд Шанхай, Шэньжэний биржийг нээсний дараа эх газрын Хятадын гурав дахь хөрөнгийн бирж болжээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet