Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр (2026.03.30) Улсын Их Хурлын 30 гишүүн хүрэлцэн ирснээр эхэллээ. Хуралдаан даргалагч Ц.Сандаг-Очир ирц болон хэлэлцэх асуудлын товыг танилцуулав. Хамтарсан хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.  

Монгол Улсын Засгийн газраас 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн гүйцэтгэлийн тайлан, хяналт шинжилгээний дүнг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хамтарсан хуралдаанд танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр 16 үр дүнгийн хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлт, 620 зорилт бүхий хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг үндсэн дөрвөн бодлогын хүрээнд 1396 арга хэмжээ, төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн 219 хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлттэй баталсан талаар мэдээлэлдээ илтгэсэн юм. Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоол “Хяналт-шинжилгээ хийх журам”-д заасан аргачлалын дагуу, мэдээллийн эх сурвалж гараагүй 3 үр дүнгийн шалгуур үзүүлэлтээс бусад 13 үр дүнг, 1213 зорилт, арга хэмжээ, төсвийн ерөнхийлөн захирагчийн 67 үр дүнг зорилтот түвшинд хүрсэн эсэхийг тухайн жилийн болон хөтөлбөр хэрэгжих хугацааны өссөн дүнтэй харьцуулан хяналт-шинжилгээ хийсэн хэмээв.

Тус шинжилгээгээр бодлогын 13 үр дүнгийн 2025 оны хэрэгжилт 55.5 хувь, 2028 оны  зорилтот түвшинтэй харьцуулахад өссөн дүнгээр 30.7 хувь, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хавсралтаар баталсан төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүнгийн хэрэгжилт 64.1 хувь, өссөн дүнгээр 46.4 хувь, үйл ажиллагааны төлөвлөгөөний 575 зорилтын хэрэгжилт 66.4 хувь, өссөн дүнгээр 38.0 хувь, арга хэмжээний хэрэгжилт 67.9 хувь, өссөн дүнгээр 38.8 хувь байна.

Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнг 2025 оны зорилтот түвшинтэй харьцуулан, журамд заасан хэрэгжиж дууссан бодлогыг дүгнэх үнэлгээний арга зүйг ашиглан хяналт-шинжилгээ хийхэд, тэргүүлэх чиглэлийн үр дүн 48.5 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үр дүн  59.7 хувь, хөтөлбөрийн үр дүн 57.1 хувь, нийт төсөл, арга хэмжээний гүйцэтгэл дунджаар 61.0 хувийн гүйцэтгэлтэй гарсан гэсэн юм.

Харин Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2025 оны 25 дугаар тогтоолоор баталсан сэдвийн хүрээнд “Улсын хөгжлийн 2025 оны жилийн төлөвлөгөөний хэрэгжилт”-д хуулийн хугацаанд нийцлийн аудитыг гүйцэтгэн тайланг холбогдох Байнгын хороодод хүргүүлсэн талаар Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн илтгэсэн юм. Төрийн аудитын байгууллагаас улсын хөгжлийн бодлогын дөрвөн тэргүүлэх чиглэлийн зургаан шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 20.9 хувь, төсвийн ерөнхийлөн захирагчийн үйл ажиллагааны 29 үр дүнгийн 47 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 63.7 хувь, хэрэгжүүлэх хөтөлбөрийн 63 үр дүнгийн 91 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 62.0 хувь, төлөвлөсөн нийт 328 төсөл, арга хэмжээний 373 шалгуур үзүүлэлтийн дундаж үнэлгээ 58.1 хувьтай үнэлжээ. Тэргүүлэх чиглэлийн үр дүнгийн хувьд 2025 онд эдийн засгийн өсөлт зорилтот түвшиндээ хүрээгүй, хариуцагч байгууллагын зохион байгуулалт хамтын ажиллагаа хангалтгүй, шалгуур үзүүлэлтээр батлагдсан индексийг тогтоогоогүй, статистик тоон үзүүлэлт гараагүй, мэдээллийг тараах хугацаа болоогүй зэрэг шалтгаанаар зарим асуудлыг үнэлэх боломжгүй байлаа хэмээн Ерөнхий аудитор танилцууллаа. Тэрбээр, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд тэргүүлэх чиглэл, төсвийн ерөнхийлөн захирагчийн болон хөтөлбөрийн үр дүн, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн үе шат бүрд тоон болон чанарын үзүүлэлтээр хэмжиж, салбар хоорондын уялдааг нэгтгэн удирдах шаардлагыг заасан боловч шалгуур үзүүлэлт оновчгүй, хэмжих нэгж уялдаагүй, суурь болон зорилтот түвшин хэмжигдэхүйц бус, алдаатай тодорхойлсон зэрэг төлөвлөлтийн алдаа, зөрчлүүд давтагдсаар байгааг Та бүхний анхааралд хүргэж байна гэв.

Түүнчлэн улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 7,336.4 тэрбум төгрөг зарцуулсан нь батлагдсан төсвийн 37.9 хувийг эзэлж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр гүйцэтгэх төсөл, арга хэмжээний 4,463.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хийгдээгүй нь хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байгаад дүгнэлт хийж, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу судалгаа, шинжилгээнд суурилан урьдчилсан үнэлгээ хийж, төлөвлөх шаардлагатайг С.Магнайсүрэн аудитор илтгэлдээ онцоллоо.

Аудитын дүн, дүгнэлтэд үндэслэн хөгжлийн төлөвлөгөөг хуульд нийцүүлэн боловсруулах чиглэлээр Эдийн засаг, хөгжлийн сайдад хоёр зөвлөмж, улсын төсвийг хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чиглүүлэх талаар Сангийн сайдад нэг зөвлөмж, төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагналтыг сайжруулах чиглэлээр тус бүр гурван зөвлөмжийг төсвийн ерөнхийлөн захирагчдад, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх чиг үүргээ үр нөлөөтэй болгох чиглэлээр Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт 1 зөвлөмж, нийт долоон зөвлөмжийг хүргүүлсэн талаар дурдав.

Монгол Улсын Ерөнхий аудиторын танилцуулгын дараа хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Б.Уянга, А.Ариунзаяа, О.Батнайрамдал, Л.Соронзонболд, Д.Энхтүвшин, Ц.Сандаг-Очир нар асуулт асууж, байр суурь илэрхийллээ.

Гишүүдийн асуултад Үндэсний аудитын газраас хариулахдаа, төрийн байгууллагуудад хандаж, төлөвлөлтөө эхнээсээ зөв хийх шаардлагатай гэсэн зөвлөмжийг өгсөн хэмээн танилцууллаа. Харин үнэлгээ багатай дүгнэлт авсан газруудын тухайд ямар нэг барилга, бүтээн байгуулалтын гүйцэтгэлийг бүрэн ашиглалтад оруулаагүй бол үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг дүгнэхэд учир дутагдалтай байдал үүсдэг. Тооцох, эс тооцох хэцүү болдог гэсэн хариултыг Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр өгсөн. Тусгай зөвшөөрөл авах, барилгын гүйцэтгэл 80 хувиас дээш байх ёстой гэсэн шалгуур үзүүлэлт нь төсөв тавигдахгүй байх зэргээр саад тушаа болж байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, А.Ариунзаяа, Ц.Сандаг-Очир нар үг хэлэв. Тэд улсын хөгжлийн талаарх тайлагналтын байдал жилийн өмнөхтэй ижил нөхцөл байдалтай, дээрдсэн зүйлгүй байна хэмээн шүүмжиллээ. Цаашид жил бүрээр хөгжлийн төлөвлөгөөг батлах шаардлагатай эсэх, нэгэнтээ таван жилээр төлөвлөгдсөн атал жил бүр авч хэлэлцэх нь учир дутагдалтай талаар мөн хөндсөн юм. 

Ийнхүү хэлэлцээд, байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Монгол Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

#live, #ТББХ, #ЭЗБХ,