Гэрэл зургийг MPA.mn

Өнгөрсөн хоногт ой, хээрийн түймрийн гурван дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал,

Сэлэнгэ аймаг, Хүдэр сум Тарвагатай баг "Шоргоолж" гэдэг газарт /аймгийн төвөөс зүүн урд 190 км, салбарын байрлалаас зүүн урд зүгт 30 км/ Ой, хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, орон нутгаас Мэргэжлийн ангийнхан очиход, сумын мод бэлтгэлийн нийт 18 хүн, 3 автомашинтай, 2 трактортай унтраах ажиллагааг зохион байгуулж, 22:26 цагт цурамд оруулж, цэвэрлэгээ хийж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар 6 га орчим газар шатсан.

Дорнод аймаг, Баяндун сум Түргэн 1 дүгээр баг "Баянгол" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 240 км, сумын төвөөс хойд зүгт 32 км/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлага, мэдээллийг 03.23-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус сумын Засаг даргын Тамгын газрын Мэргэжлийн ангийнхан, Түргэн багийнхан ажиллаж, мөн өдрийн 16:20 цагт түймрийг бүрэн унтраасан. 

Ховд аймаг, Дөргөн сум Агваш багийн "Дэнж" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 120 км, сумын төвөөс урд зүгт 20 км, Чандмань сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км/ "Дөргөн" нуурын аралд хулс /зэгс/ шатаж байна гэсэн дуудлагыг 03.23-ны өдрийн 17:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчид,  Дөргөн, Чандмань сумын Мэргэжлийн ангийнхан, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, орон нутгийн иргэдээс 39 хүн, 7 автомашинтай нийт 95 хүн, 15 автомашинтай ажиллаж байна. 

#обег, #ой хээрийн түймэр, #хоногийн мэдээ,