Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Иран улс лхагва гарагийн орой Баруун эрэг рүү пуужингаар цохилт өгсний улмаас гурван эмэгтэй амиа алдсан байна.  АНУ болон Израил Иранд дайн эхлүүлснээс хойш Тегераны цохилтод анх удаа палестинчууд өртсөн тохиолдол энэ боллоо. 

Тодруулбал, Хеврон хотоос баруун өмнөд зүгт орших Бейт Авва хэмээх суурин дахь үсчний газарт Ираны пуужин унасан бөгөөд гурван хүн нас барж, 13 хүн шархадсан тухай Палестины эх сурвалжууд мэдээлж байна. Уг цохилтыг кластер хошуут пуужингаар өгсөн гэж Израилын зэвсэгт хүчин мэдэгдэж байгаа бөгөөд энэ төрлийн хошуу нь олон тэсрэх бөмбөг болж задардаг тул илүү том талбайг хамардаг аж. 

Өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр дайн эхэлснээс хойш Израилд 15 хүн амиа алдаад байна. Хэдийгээр Тегеран Израил руу өдөр бүр довтолж байгаа ч Палестины газар нутгийг онилж байгаагүй юм. 

Эх сурвалж: Reuters 

#Израил, #иран,