“Гурван сайхан” нисэх буудалд өргөтгөл барих хамтын ажиллагааны санамж бичгийг Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат, “Гурван сайхан” нисэх буудлын дарга Х.Батболд нар энэ сарын 14-ний өдөр байгууллаа.
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймагт ажиллах үеэр, аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх, Засаг дарга Н.Энхбат нар УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Р.Сэддорж, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн төлөөллүүд, “Хүннү эйр” компанийн гүйцэтгэх захирал П.Мөнхжаргал болон аялал жуулчлалын салбарын төлөөллийг хүлээн авч уулзан олон улсын нисэх буудал байгуулах, гадаадаас шууд нислэг хүлээн авах чиглэлээр санал солилцжээ.
Уулзалтаар 4D ангиллын олон улсын нисэх буудлыг бүтээн байгуулах төслийг түргэсгэх, мөн орон нутгийн төсвийн хөрөнгөөр “Гурван сайхан” нисэх буудалд өргөтгөл хийх талаар аймгийн ИТХ-аар хэлэлцэн баталсантай холбогдуулан, 2026 онд Япон, БНСУ, БНХАУ-аас шууд нислэг үйлдэх талаар ярилцжээ.
4D ангиллын нисэх буудал гэдэг нь буудлын урт нь 1800 метрээс дээш, дунд болон том оврын онгоц бууж, олон улсын нислэг хүлээн авах боломжтой харьцангуй том буудлыг хэлдэг.
Өмнөговь аймаг олон улсын шууд нислэгийг эхлүүлснээр говь нутгийг зорих жуулчдын тоо нэмэгдэн, аж ахуйн нэгж, иргэд орлого олох боломжоор хангагдан, эдийн засаг өргөжин тэлэх зэрэг олон талын ач холбогдолтой.

#өмнөговь, #"Гурван сайхан” нисэх буудал,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3557