Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар барьсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын нээлт өчигдөр боллоо.

Тус барилгыг барихад 17.7 тэрбум, доторх тоног төхөөрөмжийг шинээр авахад 12.9 тэрбум, нийтдээ 30.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ эмнэлгийг барьжээ. Тухайлбал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд нэн шаардлагатай 416 ширхэг эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинээр суурилуулжээ. Ингэснээр аймгуудын нэгдсэн эмнэлгүүдэд жишиг болохуйц, бүрэн тоноглогдсон эмнэлэг болсон байна. 

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн 6 тасаг шинэ эмнэлэгтээ нүүн орж, иргэдэд үйлчилж байна. Тодруулбал, яаралтай болон эрчимт эмчилгээ, дүрс оношилгоо, мэс засал, лабораторийн тасгууд шинэ эмнэлэгт нүүн оржээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өмнө нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны банк, ариутгалын тасаг, микробиологийн лабораторийг засварлаж, иж бүрэн шинэчилсэн юм. 

Сүүлийн жилүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн хамт олон элэг, ходоод, улаан хоолойн хавдар тайрах хагалгааг амжилттай хийж байгаа. Өнгөрсөн онд 20 гаруй, энэ он гарсаар 6 хагалгааг амжилттай хийжээ. Цаашдаа баруун бүсийн хавдрын төв эмнэлэг болох зорилт тавин ажиллаж байна.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн барилга 2008 онд, Хүүхдийн тасгийн барилгыг 2023 онд барьж ашиглалтад оруулсан. Тавь гаруй жилийн түүхтэй үндсэн барилга нь одоо ч ашиглагдаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд удаа дараа их засварт оржээ. 

#Увс, #Эмнэлэг,