Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Хятадын батлан хамгаалах төсөв 2026 онд долоон хувиар өсөх нь тус улсын Засгийн газраас нийтэлсэн албан баримтаас харагдаж байна. Энэ нь 2025 онд батлагдсан 7.2 хувийн өсөлтөөс бага ч  өнгөрсөн арван жилийн төсвийн өсөлттэй ойролцоо үзүүлэлт юм.

Сүүлийн жилүүдэд Хятад цэргийн шинэчлэл хийж, хүчээ зузаатгасаар байгаа бөгөөд бүс нутгийн аюулгүй байдлын шинжээчид төсвийн зардалд ч онцгой анхаарч байна.
Тус улсын тэргүүн Ши Жиньпин 2035 он гэхэд цэргийн шинэчлэлийг бүрэн дуусгах зорилт тавьсан бөгөөд энэ хүрээнд Хятадын арми шинэ технологи бүхий пуужин, хөлөг онгоц, шумбагч онгоц болон тагнуулын системүүдээ хөгжүүлсээр байгаа юм.

Олон улсын стратегийн судалгааны институтийн  мэдээлснээр, Хятадын батлан хамгаалах зардал Азийн бусад орноос илүү хурдан өсөж байгаа бөгөөд 2025 онд Азийн нийт батлан хамгаалах төсвийн ойролцоогоор 44 хувийг эзэлсэн байна.

Эх сурвалж: Reuters 

#ХЯтад, #Хятадын батлан хамгаалах төсөв,