Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

АНУ Ираны эсрэг цэргийн цохилт өгсний улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлт доголдож, тус улсад шатахууны жижиглэнгийн үнэ ойрын өдрүүдэд нэг галлон нь гурван ам.доллар давж болзошгүйг шинжээчид анхааруулж байна.

Инфляцын дарамт хэвээр байгаа энэ үед шатахуун ийнхүү өсөх нь эрх баригч намын хувьд улс төрийн эрсдэл дагуулах магадлалтай. “GasBuddy” компанийн шинжээч Патрик Де Хааны мэдээлснээр, шатахууны үнэ энэ оны эхнээс анх удаа улсын хэмжээнд гурван ам.долларын босгыг давах төлөвтэй. Сүүлийн удаа ийм түвшинд хүрсэн нь 2025 оны арваннэгдүгээр сар байсан бол энэ оны хоёрдугаар сард үнэ 2.85 ам.доллар хүртэл буураад байжээ. “Газрын тосны үнэ эхэлж хөдөлнө, бензин араас нь даган өснө” хэмээн Де Хаан  онцолсон байна.

Иран нь  дэлхийн томоохон газрын тос нийлүүлэгчдийн нэг бөгөөд АНУ болон Израилын агаарын цохилтын дараа нефть тээвэрлэх гол зам болох Ормузын хоолойг хаагаад байгаа юм. Мөн мөргөлдөөний улмаас бүс нутагт нефть тээвэрлэж явсан гурван хөлөг онгоц гэмтээд буй. 
Үүссэн нөхцөл байдлын улмаас “Brent” маркийн газрын тосны үнэ нэг өдрийн дотор 10 хувиар өсөж, баррель нь 80 ам.долларт хүрчээ. Зарим шинжээч Ойрхи Дорнодод мөргөлдөөн удаан үргэлжилбэл энэ үнэ 100 ам.долларт хүрэх ч эрсдэлтэйг анхааруулж байна.

Эх сурвалж: Reuters 

#АНУ, #иран, #Шатахуун,