“Нутгийн тус" ХХК орон нутгийнхаа зах зээлд өдөр бүр 7000 ширхэг өндөг нийлүүлж байна.
Тус аж ахуй одоогоор 10 мянган өндөглөгч тахиатай, аймгийн өндөгний зах зээлийн 10 хувийг бүрдүүлж буй юм. Цаашид өндөглөгч тахианы тоог 20 мянгад хүргэх зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд энэхүү зорилго биелсэн тохиолдолд аймгийн зах зээлийн 20-25 хувийг хангахаас гадна зүүн бүсийн аймгуудыг шинэ, чанарын баталгаатай өндгөөр хангах боломж бүрдэх юм.
Тахианы залаа улаан байвал эрүүл, өндөглөлт хэвийн байгааг илтгэнэ. Харин цайрч, хөдөлгөөн муутай болсон нь өвчтэйг илтгэх дохио юм.
Тус аж ахуй ОХУ-аас “Ломанн браун классик” үүлдрийн өндөр ашиг шимтэй өндөглөгч тахиаг хоёр жил тутамд импортлон, үүлдэр угсаагаа шинэчилдэг байна. Учир нь тахианы өндөглөх чадвар энэхүү хугацаанд хамгийн идэвхтэй байдаг ажээ.
Үйлдвэрээс ирэх дэгдээхэйнүүд вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байдаг тул шаардлагатай амин дэм, тэжээлийг нь цаг тухайд нь өгч, дунджаар дөрвөн сарын хугацаанд бойжуулсны дараа өндөглөгч тахиа болгодог байна.

“Дорнод өндөг” эрэлт ихтэй үедээ тухайн өдөртөө дуусдаг бол жирийн нөхцөлд 3-7 хоногийн дотор хэрэглэгчдийн гарт хүрдэг байна. Хэдий өндгийг хураан хадгалсан ч 14 хоногоос дээш хугацаанд үлддэггүй нь шинэ, найдвартай өндөгний эрэлт зах зээлд байгааг харуулж байна.
Жишиг хүн амын хоногийн хэрэглээний нормоор тооцоход Дорнод аймагт өдөрт дунджаар 2.5 тонн шувууны мах, 116 мянган ширхэг өндөг шаардлагатай гэсэн судалгаа бий.
“Дорнод өндөг” одоогоор аймгийн төвийн “Хишиг”, “Ольхон”, “Афта”, “Номин” зэрэг томоохон супермаркетуудаас гадна нарийн боовны үйлдвэрүүдэд бүтээгдэхүүнээ тогтмол нийлүүлж байна.
Дорнодын нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн хэд хэдэн компани хүнсэндээ зориулж эднийхээс тахиа авсныхаа дараа “өднөөс өөр юм үлдээгүй, цэвэр эко тахиа нийлүүлсэнд талархлаа” гэсэн урмын үг илгээжээ. Уургийн агууламж өндөртэй өндөг зах зээлд нийлүүлэхийн тулд дэгдээхэй байх үеэс нь сайтар арчилж, чанартай хоол тэжээлийг зөв цагт өгч хэвшихгүй бол тагтаа шиг давжаа болох эрсдэлтэй.
Тахиа маш бээрэг амьтан учир тасалгааны хэм тун чухал. Тогтмол нэг хэмийг барьж чадаж байсан ч хүйтэн сэрүүний улиралд хаалга нээх бүрд хүйтэн агаарт цохиулж, идсэн хоол тэжээлээ тэр дор нь сангас болгоод гаргачихдаг. Нийт тахианд нэг өдөрт 4-5 сая төгрөгийн тэжээл зарцуулдаг атал шим тэжээл, эрдэс амин дэмээ авч чадалгүй тэр дор нь ялгадас болгоод байвал үргүй зардал төдий чинээ их гарна гэсэн үг.

Сонирхуулахад, Дорнод аймгийн хэмжээнд 13 мянга орчим тэжээвэр шувуу бий. Үүний бараг 12 мянга нь аймгийн төв Хэрлэн суманд байдгаас 9000 мянга орчим нь тахиа, 3000 нь бөдөн шувуу гэж аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын тайланд дурджээ. Энэ нь айлууд ихэвчлэн цөөн тооны тахиатай байдаг ч тахианы мах, өндөгний эрэлт, хэрэгцээ зах зээлд байсаар байгаа нь үйлдвэрлэлийн боломж өндөр байгааг харуулж байна.
Дорнод аймаг дотоодын үйлдвэрлэлээрээ хүн амын мах, гурилын хэрэгцээг 100 хувь хангадаг. Жилд 16.3 мянган тонн малын мах, 7.8 мянган тонн гурил үйлдвэрлэдэг. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 73.5 хувь буюу зургаан сая литр сүүг мал аж ахуйн салбараас хүлээн авч байгаа бол талх гурилан бүтээгдэхүүний 28.8 хувь, төмсний 64.6 хувь, хүнсний ногооны 24.6 хувь, жимс, жимсгэний 0.03 хувийг дотоодын үйлдвэрлэлээсээ хангадаг.