АНУ НҮБ-ын гишүүнчлэлийн татвараа хэзээ, хэдий хэмжээгээр төлөх талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүлээж байгаагаа тус байгууллага мэдэгдлээ.

НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррикийн хэлснээр, АНУ ойрын хэдэн долоо хоногт  томоохон төлбөр хийхээ амласан ч хугацаа, дүн нь одоогоор тодорхойгүй байгаа аж.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш нэгдүгээр сарын 28-нд гишүүн орнуудад илгээсэн захидалдаа төлбөрүүд хойшилсноос болж байгууллага санхүүгийн ноцтой хямралд орох эрсдэлтэй байгааг анхааруулсан юм.

НҮБ-ын албан мэдээллээр, АНУ нь тус байгууллагын нийт  татварын төсвийн 95 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байна. 

Гэсэн ч 2026 оны хоёрдугаар сарын эхний байдлаар АНУ НҮБ-ын үндсэн төсөвт 2.19 тэрбум ам.доллар, энхийг сахиулах ажиллагаанд 2.4 тэрбум ам.доллар, НҮБ-ын шүүх, трибуналуудад 43.6 сая ам.долларын өртэй байгаа аж. 

АНУ 2025 онд НҮБ-ын үндсэн төсөвт төлбөр огт хийгээгүй бөгөөд өнгөрсөн оны 827 сая ам.доллар, 2026 оны 767 сая ам.долларын татвар, өмнөх жилүүдийн хуримтлагдсан өрийг төлөөгүй байна.

2026 оны хоёрдугаар сарын 8-ны төлбөрийн хугацаанаас өмнө 55 улс НҮБ-ын энэ жилийн гишүүнчлэлийн татвараа бүрэн төлжээ.

Эх сурвалж: Reuters

#НҮБ: АНУ,