Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай харилцахдаа дипломат аргыг хамгийн түрүүнд сонгож байгаа ч, хэрэв хэлэлцээрт хүрэх боломжгүй бол цэрэг, хүчний сонголтууд ч нээлттэй хэвээр байгааг анхаарууллаа.
Үүнээс гадна Оманд болох өндөр түвшний хэлэлцээний сэдэв дээр талууд санал зөрөлдөж байгаа ч уулзалтыг албан ёсоор товлосон байна.
АНУ-ын зүгээс хэлэлцээнд Ираны пуужингийн хөтөлбөр болон бусад асуудлыг хамруулах хүсэлтэй байгаа бол Тегеран зөвхөн цөмийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэнэ гэсэн байр суурь баримталсаар байна. Гэвч энэ зөрчил шийдэгдсэн, эсэх нь тодорхойгүй хэвээр.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт “Ерөнхийлөгчийн хувьд дипломат арга үргэлж нэн тэргүүний сонголт байдаг. Тэр тохиролцоонд хүрч чадах, эсэхийг харахыг хүсэж байна. Гэхдээ хэлэлцээ үргэлжилж байгаа энэ үед Ираны дэглэмд сануулахад, дэлхийн түүхэн дэх хамгийн хүчирхэг армийн ерөнхий командлагчийн хувьд Ерөнхийлөгчид дипломат аргаас өөр олон сонголт бий” хэмээн анхаарууллаа.
Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи уулзалтад оролцохоор Оман руу мордсон бөгөөд “Америкийн тал хариуцлагатай, бодитой, нухацтай хандана гэж найдаж байна” гэж хэлсэн байна. Тэрбээр Маскат хотод АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, мөн Трампын зөвлөх Жаред Кушнер нартай уулзах юм.
Эх сурвалж: Reuters

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557