Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Украин, Оросын тал  АНУ-ын зуучлалаар Абу- Дабид  уулзаж энхийн хэлэлцээ хийж, цэргийн олзлогдогсод солилцох томоохон тохиролцоонд хүрчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай элч Стив Уиткоффын мэдээлснээр, АНУ, Украин, Оросын төлөөлөгчдийн тохиролцсноор  314 олзлогдогсдыг солилцсон байна. 
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ, суллагдсан олзлогдогсдын зарим нь бараг дөрвөн жилийн турш хоригдож байсныг онцлоод дараагийн шатны энхийн хэлэлцээ магадгүй АНУ-д болно гэж мэдэгдсэн юм. Мөн Украины тал дайныг дуусгах сонирхолтой байгаа ч, АНУ тэргүүтэй хүчтэй аюулгүй байдлын баталгаа зайлшгүй шаардлагатай гэдгийг Зеленский дахин давтжээ.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент хэлэхдээ, Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авах, эсэх нь хэлэлцээний явцаас хамаарна гэлээ. Тэрээр Оросын 2022 оны Украинд хийсэн довтолгоог хууль бус гэж үздэг байр сууриа хадгалж, Оросын Ерөнхийлөгч Владимир Путинийг дайны гэмт хэрэгтэн гэж мэдэгджээ. Оросын төлөөлөгч Кирилл Дмитриев хэлэлцээнд ахиц дэвшил ажиглагдаж байгаа бөгөөд АНУ–Оросын харилцааг сэргээх, тэр дундаа эдийн засгийн хамтын ажиллагааны ажлын хэсгээр дамжуулан харилцааг сайжруулах ажил үргэлжилж байна гэжээ. 

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Украин Оросын хэлэлцээ,