БНСУ болон Японы Батлан хамгаалахын сайд нар уулзаж, энэ салбарт цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо. Тухайлбал, хоёр тал хиймэл оюун ухаан болон нисгэгчгүй зэвсгийн системд хамтран ажиллахаар төлөвлөж байна. Японы Батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүми болон БНСУ-ын сайд Ахан Гю-бэк нар мөн уулзалтаар далайн аврах сургуулилалт хамтран зохион байгуулах талаар санал солилцсон тухай эх сурвалжууд онцолж буй.
Ази дахь АНУ-ын хоёр холбоотон ийнхүү улс төр, батлан хамгаалахын чиглэлд хамтран ажиллахаар тохиролцож байгаа нь Солонгосын дайнаас улбаатай харилцаагаа сайжруулахад чиглэж байна гэж ажиглагчид үзэж байна. Улмаар талууд бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг хангах, дэлхийн аюулгүй байдлын орчинд тулгамдаж буй сорилтыг даван туулахад төвлөрөх бололтой.
Эх сурвалж: Reuters

#БНсу, #Япон, #батлан хамгаалахын салбар,

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3557