Он гарсаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн хамт олон ходоодны хавдар тайрах 3, элэгний хавдар тайрах 1 мэс заслыг амжилттай гүйцэтгэсэн байна. Өвчтөнүүдийн бие сайжирч, хоёр нь эмнэлгээс гарчээ.
“Өнгөрсөн онд бид орон нутагтаа 20 гаруй хорт хавдар тайрах мэс заслыг амжилттай хийсэн. Энэ он гарсаар дөрвөн хагалгааг амжилттай гүйцэтгээд байна. Бид эмч, сувилагч нарыг нарийвчлан сургаж дадлагажуулж, хорт хавдар тайрах мэс заслыг нутагшуулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талд түлхүү анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд хорт хавдрын өвчлөлийг бууруулахын тулд урьдчилан сэргийлэх үзлэг, эрт оношилгоо, эмчилгээг идэвхтэй явуулахаар зорьж байна” хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Мэс заслын тасгийн их эмч Ц.Балжинням ярилаа.
Одоогоор Увс аймгийн хэмжээнд нийт 826 хүн хорт хавдрын хяналтад байгаа бөгөөд дийлэнх нь улаан хоолой, ходоод, элэгний хорт хавдартай байна.

Эрдэнэт-Овоо:
USD | 3555