Газ дахь дайныг зогсоох хэлэлцээр байгуулснаас хойш Израил анх удаа тус бүсийн өмнөд хэсгээс палестин айлуудыг орон гэрээ орхин нэн даруй нүүн шилжихийг шаардлаа. Израил Газ дахь хяналтын бүсээ тэлж буйтай холбоотойгоор айлуудыг ийнхүү нүүхийг шаардаж байна гэж оршин суугчид, ХАМАС бүлэглэл мэдэгдэж буй. Тодруулбал, Хан Юнис хотын зүүн хэсэгт орших Бани Сухайла тосгоны оршин суугчдын хэлснээр, Аль-Ракеб дүүрэгт майханд амьдарч буй айлуудын дээрээс ийм анхааруулах бичиг цацсан гэнэ.
Израилын арми одоогоор палестинчуудыг албадан нүүлгэх төлөвлөгөөгүй гэж мэдэгдсэн ч анхааруулах хуудас тараасан гэдгээ хүлээж байна. Гэвч эдгээр анхааруулга нь ХАМАС-тай тогтоосон зэвсэггүй бүсийн шугамыг давж гарахаас сэрэмжлүүлэх зорилготой гэж тайлбарлаж байгаа юм. Газад хоёр жил үргэлжилсэн дайны үеэр Израил ийм анхааруулга тараасан бүс рүүгээ довтолж, бөмбөгдөж байсан тул олон хүн, айл өрх нүүн шилжиж байв. Гэвч гал зогсоох хэлэлцээр байгуулснаас хойш ийм анхааруулга өгч байгаагүй аж.
Ташрамд, Газын энхийн хэлэлцээр эхний шатнаас төдий л ахиагүй байна. Эхний шатны хүрээнд томоохон тулалдаан зогсож, Израил Газын нутаг дэвсгэрийн тал хэсгээс цэргээ татан гаргаж, ХАМАС барьцаанд байсан хүмүүсийг сулласны хариуд Израилын тал Палестины хоригдлуудыг сулласан юм. Гэсэн ч бүсэд буун дуу гарч, талууд бие бие рүүгээ гал нээсэн гэж удаа дараа буруутгасаар иржээ. Үүний зэрэгцээ ХАМАС-ын Засгийн газрын хэвлэл мэдээллийн газрын дарга Исмаил Аль-Тавабтагийн мэдээлснээр, Израилын арми гал зогсоосноос хойш Хан Юнисын зүүн хэсэгт хяналтын бүсээ таван удаа тэлснээр 9000 хүн нүүн шилжихэд хүрчээ.
Энхийн хэлэлцээрийн хоёрдугаар шатанд ХАМАС-ын зэвсгийг хураах, Израил Газаас цэргээ бүрэн татах, олон улсын дэмжлэгтэй захиргаа байгуулж, бүсийг сэргээн босгох асуудал багтаж байна.
Эх сурвалж: Reuters