Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.

Японы Ерөнхий сайд  агсан Шинзо Абэг буудан хөнөөсөн  этгээдийн шүүх хурлын шийдвэрийг өнөөдөр гаргах гэж байна.  Японд хамгийн удаан хугацаанд төр барьсан удирдагчийн амийг хөнөөсөн, улс орныг цочроосон энэ хэрэг гарснаас хойш гурван жил хагасын дараа ийнхүү хэрэг эцэслэгдэх гэж буй.

Хэрэгт холбогдсон Тэцүя Ямагами нь 2022 оны долоодугаар сард баруун Японы Нара хотод сонгуулийн сурталчилгааны үеэр илтгэл тавьж байсан Шинзо Абэг гар хийцийн буугаар буудан хороосон бөгөөд тэрбээр газар дээрээ  баривчлагдсан юм. Абэ тухайн үед албан тушаалаа хүлээлгэн өгсөн  ч эрх баригч Либерал ардчилсан намын дотор хүчтэй нөлөөтэй, эв нэгдлийг барьж байсан гол дүр хэвээр байсан юм. 

Абэгийн амь насыг хөнөөсөн хэрэг нь Либерал ардчилсан нам болон Нэгдлийн сүм (Unification Church) гэгддэг шашны байгууллагын хоорондын гүнзгий холбоог олон нийтэд ил болгосон.  Шүүхийн үеэр Ямагами мэдүүлэхдээ, ээж нь Нэгдлийн сүмд их хэмжээний хандив өгснөөс болж гэр бүл нь санхүүгийн хүнд байдалд орсон тул уг байгууллагад гомдож  явснаа хүлээн зөвшөөрсөн байна. Абэ уг сүмтэй холбоотой арга хэмжээнд видео мэндчилгээ илгээж байсан тул түүнийг онилсон хэмээн тэр тайлбарлажээ.

Ямагами анхны шүүх хурал дээрээ Абэг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тул гэм буруугийн асуудал маргаангүй болсон бөгөөд одоо ялын хэмжээ олон нийтийн анхаарлын төвд байна.

Прокурорууд уг хэргийг дайны дараах Японы түүхэнд байгаагүй ноцтой хэрэг хэмээн тодорхойлж, насан туршийн хорих ял оноохыг шаардсан бол гэр бүлийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, ялыг 20 жилээс хэтрүүлэхгүй байх хүсэлтийг өмгөөлөгчид нь гаргаад буй.

Эх сурвалж: Reuters

#Шинзо Абэ,