Өнөөдөр Сонгинохайрхан дүүрэг 20 дугаар хороо, Сонсголонгийн гүүрний баруун талд 4 иргэн, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Баянтуул амралт Туул гол дагуу 3 иргэн голын салаанд боогдсон байсныг Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 12 алба хаагч аварчээ. 

Аврагчид 2 завь, 2 автомашинтай дуудлагын дагуу шуурхай ажиллаж, 7 иргэний амь насыг авран хамгаалж аюулгүй газарт гарган заавар, зөвлөмж өгч ажиллалаа.

Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас Туул, Тэрэлж голын усны түвшин үерийн түвшинд хүрсэн тул иргэд та бүхэн аюулгүй байдлаа ханган гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг НОБГ-аас анхааруулж байна.

#НОБГ, #туул гол,