Гэрэл зургийг MPA.mn

Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр буюу нэгдүгээр сарын 17-ны Бямба гарагийн 17.00 цагт МҮОНРТ-ийн шууд ярилцлагад оролцож байна. Ярилцлага 17:00-20:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Иймд иргэд нэвтрүүлгийн үеэр МҮОНРТ-ийн гадаа байрлах явуулын студид хүрэлцэн ирж, өөрийн биеэр шууд нэвтрүүлэгт оролцож, асуулт асуух бүрэн боломжтой аж. Харин хөдөө орон нутаг болоод хилийн чинадад суугаа иргэд "Монголын мэдээ" сувгийн 70127005, 70128467 утсанд хандаж, асуултаа урьдчилан ирүүлж болох юм.

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

20:25, 2026-01-17

Зорилтот бүлэгт зориулсан 12 орчим мянган орон сууцыг барьж байна

-108 мянган ХБИ 2026 оны төсөвт орон сууцны асуудал буюу 30 тэрбум төгрөг тусгаж өгөөч гэж хүссэн байна. Үүн дээр Засгийн газар хэрхэн анхаарч байна вэ?

-Улаанбаатарт 31-71мк бүхий зорилтот бүлэгт зориулсан 12 орчим мянган орон сууцыг барьж байна. БНХАУ-ын санхүүжилттэй 1080 айлын орон сууц, БНСУ-ын санхүүжилттэй Сононго-1, 2, Бянгол төсөл, Европын сэргээн босголт Хөгжлийн банкны "Ногоон Улаанбаатар" төсөл гээд 12,709 орон сууц барьж байна. Энэ орон сууцанд зорилтот бүлгүүдийг багтаахаар ажиллаж байгаа. Орон сууц олгох ажлыг Улаанбаатар хот, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам хариуцаж байгаа учраас саналаа хүргүүлнэ. Гэхдээ энэ нь зах зээлийн зарчмаараа явна гэдгийг анхаарах хэрэгтэй. 

20:10, 2026-01-17

Бид бэлэн мөнгө тараахыг чиглэл болгохгүй

-Баялгийн хулгай?

-Баялгийн хулгайтай тэмцэх асуудал манай Засгийн газрын тэргүүлэх зорилт. Тийм ч учраас байгуулагдсан өдрөөсөө эхэлж Тавантолгой нүүрсний орд газарт онцгой дэглэм тогтоож экспорт 16.6 дахин нэмэгдэж, үр ашиг хоёр дахин сайжирсан. Нүүрсний үнэ унаж байгаа ч тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэх эх үүсвэрийг бий болгож чадлаа. 

Нүүрсний нийт экспортын хэмжээ 15 тэрбум доллар. Ер нь хулгай байгаа юу гэвэл байгаа. Татвар, гааль, нүүрс дээр бид "Цэгцрэх" хөдөлгөөнийг өрнүүлж байна. Цэгцрэх ажил өргөс авчихсан юм шиг ганцхан өдөрт зүгээр болчихгүй. Энэ бол тогтолцооны шинж чанартай. Хүндээ ч байна, тогтолцоондоо ч байна. Иймд бид баялгын хулгайтай тэмцэж хуримтлалын сангуудыг бий болгож байна. 

Нэг хүнд ногдох хуримтлалыг 1 саяд хүргэх зорилт тавьж байна. Гэхдээ бэлэн мөнгө тараахыг чиглэл болгохгүй. 

19:47, 2026-01-17

Ковидоос хойш үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд ихээхэн дарамт учруулж байгаа

-Иргэд цалин, тэтгэврийн асуудлыг их хөндөж байна. Үүн дээр хариулт сонсъё?

-Ковидоос хойш үнийн өсөлт иргэдийн амьжиргаанд ихээхэн дарамт учруулж байгаа. Үүнтэй санал нэг байна. Эдийн засаг өсөж, төсөв тэлж байхад бид хангалттай нэмж чадаагүй. Багш, эмч нарын цалинг 30 хувь нэмнэ гэчихээд өнгөрсөн 3 жилд юу ч хийж чадаагүй. Энэ жилийн төсөв дээр том ачаа болж орж ирсэн. Нийт 1.1 их наяд төгрөгөөр цалин, тэтгэврийг нэмэх шийдвэр гарсан. Ер нь НД-ын ерөнхий хуулиар тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулж инфляцын түвшингээр нэмнэ гэж хуульчилсан байдаг.

Энэ жилийн инфляцын дундаж түвшинг төсөвт 6 хувь гэсэн байсныг 8.6 хувиар нэмэгдүүлсэн. 8.6 хувиар тооцож 478 тэрбум төгрөгийг жигд хуваарилахын тулд санал асуулга явуулахад иргэд доод тэтгэврийг нэмэгдүүлэх шаардлага гэ үзсэн. Ингээд жигд 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Хувьчилж нэмэгдүүлэхээр өндөр тэтгэвэртэй хүнийх их дүнгээр нээмэгддэг. 

259 мянган иргэн тэтгэврийн зээлтэй байна. Цаашид тэтгэврийн зээлийн хүүг бууруулж, хугацааг сунгах чиглэлд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. 

-Ямар хугацаанд тэтгэврийг 70 хувиар нэмэх боломж бүрдэх вэ?

-УИХ-аар батлуулсан Засгийн газрын 2026-2030 онд нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тийм зорилт тавьсан.

524.7 мянган тэтгэвэр авагчдын суурь тэтгэврийг 50 хувиар нэмэхэд л 2 ихнаяд төгрөг шаардана. Бид боломж байвал ахмадуудынхаа тэтгэврийг нэмэлгүй яах вэ. Гэхдээ бид бодит боломжиндоо тулгуурлаж нэмэх ёстой.

19:27, 2026-01-17

Багш нарын цалин 30-79 хувиар нэмэгдэж байгаа

-ЕБС-иудын анги дүүргэлтийг бууруулах хүрээнд бодлогын ямар өөрчлөлт гарах вэ?

-Манай боловсролын салбарын багш нарын ачаалал их, харилцан адилгүй байгаа. Нийт сурагчдын 3/2 нь Улаанбаатарт харин багш нарын 3/1 нь хотодд ажиллаж байна. Энэ ачааллаас үүдэн нийслэлийн  ЕБС-ийн бага ангийн анги дүүргэлт 60-65 хүүхэдтэй байна. Өөрөөр хэлбэл, бага ангийн багш нарын ачаалал маш их. Түүнээс болж цалин хөлсний асуудал хүндээр тавигддаг. Багшаар ажиллах боловсон хүчний тоо дутагдалтай.

2026 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлээд хоёр чиглэлийн реформыг боловсролын салбарт хийж байгаа. Нэгдүгээрт, тус салбарын төсвийг 2 дахин нэмэгдүүлсэн. Сургуулиийн хүртээмжийг нэмэгдүүлж, шинээр барьж байна.

2026 онд 33 сургууль, 9 цэцэрлэг барих хөрөнгө шийдсэн. Цаашид буюу 2030 он хүртэл 108 сургууль, 95 цэцэрллэг барих шаардлага байгаа. 

Хоёрдугаарт, ачаалал голдуу бага анги дээр байгаа. Гэтэл 2 хүртэлх жил ажилласан бага ангийн багш нарын дундаж цалин 1.4 сая орчим төгрөг байна. Тийм учраас багш нарын цалинг нэгдүгээр сарын 1-ээс  2.2 сая болгож нэмсээр цаашид 2.8 саяд хүргэх чиглэлтэй ажиллаж байна. 

Үндсэндээ боловсролын салбарын багш нарын цалинг 30-79 хувиар нэмж байгаа. 

19:07, 2026-01-17

Дэлхийд орлогч сайдгүй ямар ч улс байхгүй

-Төрийн алба хаагчдыг цомхотгосон ч нөгөө талдаа дэд сайдуудыг яагаад байх ёстой гэж үзэв ээ?

-Цомхотголоор нийт 16-30 мянган хүний орон тоо гарсан. Янз бүрийн менежер, төрийн өмчийн компаниудын данхайсан орон тоог цомхотгож байна. 100 хүн цомхотгоод нэг хүний ажил хийх орон тоо нэмж болно шүү дээ. Дэлхийд орлогч сайдгүй ямар ч улс байхгүй.

Хяналтын менежерүүдийг өөрчилж, хяналтыг нэгтгэж чанарын өөр түвшинд гаргаж байна. 

Гадаад харилцааны механизм дээр дэд сайдууд л байдаг. Улс төржөөд байгаа болохоос 16 дэд сайдын асуудал маш бага мөнгө. 9.1 тэрбум төгрөг. Бид тэднээс бүтээмжийг л нэхэж байгаа. Ажил хийнэ шүү л гэж томилогдсон.

18:54, 2026-01-17

2.2 их наядаар төсөв хэмнэх амаргүй

Ерөнхий сайд Г.Занданшатарын өгсөн хариултаас онцолж байна.

-Төсвийн зардлыг хязгаарлах танахтай холбоотой үр ашиггүй зардлыг бууруулах чиглэлд үр дүн гарч эхэлсэн үү?

-Тоо худлаа ярьдаггүй гэдэг. Бодитой үр дүн гарч эхэлсэн. Зургадугаар сарын 12-нд анх ажил авч, манай Засгийн газар байгуулагдахад оны эцэст инфляц 15 хувьд, долларын ханш 4000 хүрэх бодит эрсдлүүд бий болсон байсан. Учир нь гадаад дотоод хүчин зүйлсүүд нөлөөлж байлаа. Нүүрсний үнэ гэхэд 2 дахин унасан байсан. Валютын нөөц 4-өөс 2 тэрбум руу орох эрсдэлтэй гэчихсэн байлаа.

Иймд бид төсвийн зардлыг 2.2 их наяд төгрөгөөр хэмнэх тодотгол хийсэн. Ингээгүй байсан бол оны эцэст дүр зураг тэс ондоо болох байв. Янз бүрийн эсэргүүцэл, шүүмж, дарайлтыг үл харгалзан төрийн албан хаагчдын тоог 9 хувиар цомхотгох шийдвэр гаргасан. 2.2 их наядаар төсөв хэмнэх амаргүй.

Имфляц гэдэг бол нэргүй хулгайч. Үнийн өсөлт, ханш гэдэг манай эдийн засгийг шууд доройтуулдаг. Манай эдийн засаг бол имтортын эдийн засаг. Үнийн өсөлтийн 35 хувь нь хүнсний барааны өсөлт байна. 

#онцолсон, #live, #Г.Занданшатар, #livetext,