БНСУ-ын Төрийн тэргүүн асан Юн Сок Ёльд холбогдох хэргийг шүүж, түүнд таван жилийн хорих ял оноолоо. Тодруулбал, 2024 оны арванхоёрдугаар сард тэрбээр албан тушаалаа урвуулан онц байдал тогтоосон, үүний дараа  өөрийг нь баривчлахад саад хийсэн зэрэг зүйл ангиар түүнийг буруутгасан буй. Шүүгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлэгч “Хууль ёсны дагуу гаргасан баривчлах шийдвэрийг хэрэгжүүлэх үед Юн Сок Ёль эрх мэдлээ рвуулан ашиглаж төрийн албан хаагчдыг хувийн аюулгүй байдал, ашиг сонирхлын төлөө ашигласан” хэмээн онцолжээ. 

Юн Сок Ёлийн өмгөөлөгч Ю Жон Хва “Улс төржсөн шинжтэй шийдвэр гарсанд харамсаж байна” хэмээн мэдэгдэж, давж заалдана гэдгээ илэрхийллээ. Энэ нь Ерөнхийлөгч асантай холбоотой гарсан анхны шүүхийн шийдвэр бөгөөд өөрийг нь баривчлах үед хамгаалалтын албаныханд тушаал өгч саад учруулсан хэрэгт хамаарч буй. Харин онц байдал зарлаж, төрийн эргэлт хийхийг завдсан хэргийг шүүх хурал тусдаа болох бөгөөд цаазаар авах ял ч оноох боломжтой гэж эх сурвалжууд мэдээлж байна. 

Юн Сок Ёль өөрийгөө буруугүй хэмээн мэдэгдэж, онц байдал зарлах шийдвэрийг Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан, сөрөг хүчнүүд Засгийн газрын үйл ажиллагааг саатуулж байгаад анхаарал хандуулах зорилготой байсан гэж тайлбарласаар буй. Хэдийгээр түүний зарласан онц байдал ердөө зургаан цаг орчим үргэлжилсэн ч Азийн дөрөв дэх том эдийн засагтай, ардчилал тогтвортой орны нэг гэж тооцогддог Өмнөд Солонгосын нийгэмд хүчтэй цочрол өгсөн гэж ажиглагчид дүгнэж байна.

Эх сурвалж: Reuters 

#БНсу, #Төрийн тэргүүн асан Юн Сок Ёль,