Гэрэл зургийг MPA.mn
Дорноговь аймгийн Эрдэнэ сумын малчин Эрдэнийн Баярмагнай 2025 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 1004 тэмээ тоолуулжээ.
Тэрээр 1979 оноос эхэлж мал малласан бөгөөд зах зээл эхлэх үед өмч хувьчлалаар 20 гаруй тэмээтэй болсноор тэмээ өсгөж эхэлсэн байна. Эхний үед малаа таван төрөл дээр өсгөж байсан бол сүүлдээ тэмээг дагнан маллажээ. Тэднийх 300 гаруй ингэтэй. Ингээ сааж хоормог, идээ ундаа, ааруул хурууд хийж зах зээлд нийлүүлдэг тэрбээр өнгөрсөн оны амжилтаараа сумын мянгат тэмээчний алдрыг хүртжээ. Тэрээр өмнө нь мал сүргээ таван төрөл дээр өсгөж улсын аварга малчин, эмнэг тэмээ сургалтын спортын мастер болж байжээ.
Тэмээ бол жилийн дөрвөн улирлын турш сүү саалиа өгдөг ашигтай мал төдийгүй хатуу өвөл зудад тэсвэртэй юм.
Харин Дорноговь аймгийн хамгийн олон тэмээтэй Мандах сумын малчин Нямсүрэнгийн Баясгалан 2024 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 1008 тэмээ тоолуулж байсан бол 2025 оны эцэст 1146 тэмээ тоолуулж тэмээгээ 138 толгойгоор өсгөсөн байдаг. Ингээд Дорноговь аймаг 1000-аас дээш тооны тэмээ тоолуулсан хоёр малчинтай боллоо.

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555