Арилжааны банкуудын шударга бус шийдвэрийн эсрэг ахмадууд байр сууриа илэрхийлж, мэдээлэл өглөө. 

"Улсын нөхцөл байдал хэцүү байгаа гээд бид тэтгэврээ нэмэгдүүлнэ гэж шаардаагүй, гэтэл гарсан шийд нь гуравхан хоногийн настай байлаа. Бид хүйтэн бороо халуун наранд өвдөтлөө суусан, сүүлийн суулт дээр 9 шаардлага тавьсан, дарга нар гарч ирээд сайхан амлалт өгсөн, аль нь ч хэрэгжээгүй. Халамжийн бодлогоор тэтгэвэрт гарсан халамжийнхан гэж ахмадуудыг доромжилж байгаа Т.Аубакир сайдад яагаад хариуцлага тооцохгүй байна! Тэтгэвэр бол банкны ашиг олох хэрэгсэл биш. Зээлийн хугацааг нэмсэн нэрээр өр орлогын харьцаа гэж хүүнээс хүү бодож шулсан хэвээр байна. Тэтгэврийн зээл зөвхөн бидний асуудал биш болчихсон, бидний үхэхээр үр хүүхэд маань энийг төлдөг. Батлан даагч нэрээр хүүхдүүдийг маань барьцаалахаа зогсоо. Тэтгэврийн зээлийн хүүг бодитойгоор бууруул, хүүнээс хүү боддогоо зогсоох гэсэн шаардлага тавьж байна."

Гэрэл зургийг MPA.mn

#онцолсон, #live, #ахмадууд, #тэтгэвэр,