Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр өнөөдөр /2026.01.06/ Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн үйл ажиллагаа болон яаралтай тусламжийн 112 нэгдсэн дугаарлалтад шилжих бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулагдаж буй ажил, арга хэмжээтэй танилцлаа.

“Яаралтай тусламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 67 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд яаралтай тусламжийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлж, 112 нэгдсэн дугаарт шилжүүлэхээр шийдвэрлэсэн.  Улсын хэмжээнд яаралтай тусламжийн 112 нэгдсэн дугаарлалттай болсноор гэмт хэрэг, зөрчил, гол, үер усны аюул, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн дуудлагыг ямар ч үед (үүрэн холбооны сүлжээ үл харгалзан), хаанаас ч цаг алдалгүй хүлээн авах, тусламж үзүүлэх боломж бүрдэх юм.

112 тусгай дугаарт шилжсэнээр дүрст дуудлага хийх, байршил тогтоох (дуудлага өгсөн иргэний зөвшөөрлийн дагуу), мессеж дуудлага авах, гадаадын иргэдээс дөрвөн хэл дээр дуудлага хүлээн авах, анхны тусламжийн видео зөвлөгөө өгөх, гар утасны 102 апплекейшн ашиглан дуудлага өгөх зэрэг 6 төрлийн боломж нээгдэнэ. Мөн программ хангамж шинэчлэх, систем өргөтгөхөд чиглэсэн цагдаа, онцгой байдал, эмнэлэг, уулууд дахь холбооны тулгуур цэгүүдийг шилэн кабелиар холбох ажлууд хийгдэж байгаа ажээ.  

Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас гаргасан зөвлөмж /ITU-T E.161.1/-ийн дагуу дэлхийн улс орнууд яаралтай тусламжийн үйлчилгээндээ “112”, “911” дугаарыг нийтлэг ашиглаж байна. Харин манай улсын хувьд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гал түймэр, осол, түргэн тусламжийн талаарх дуудлага, мэдээллийг 101, 102, 103, 105 тусгай дугааруудаар тус тус хүлээн авч, 24 цагийн турш тусламж үзүүлэн ажиллаж байна. 

Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 112 тусгай дугаарлалтыг ашиглах бэлтгэл ажлын хүрээнд зарим асуудлуудыг онцолж, үүрэг чиглэл өгсөнөөс гадна шуурхай удирдлагын төвийн ажилтнуудын ажлын байрны нөхцөл байдалтай биечлэн танилцав. 

Мэдээлэл, шуурхай удирдлагын төв нь өдөрт дунджаар 8500 дуудлага , жилд 3 сая гаруй дуудлага мэдээлэл хийгдэж байна.

#ЦЕГ, #ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр,