Гэрэл зургийг REUTERS агентлагийн онцгой эрхтэйгээр нийтлэв.
Иранд эдийн засгийн нөхцөл дордож, инфляц өссөөр байгааг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөсөөр байна. Тодруулбал, сүүлийн жилүүдэд гарсан хамгийн том, хамгийн олон хүнийг хамарсан эсэргүүцлийн энэ хөдөлгөөн Тегеран болон бусад хотод үргэлжилж, одоогоор 17 хүн нас бараад байгаа юм. Эрх баригчдын зүгээс бизнес эрхлэгчдийн шаардлагыг хүлээн авч, хэлэлцэн шийдвэрлэнэ гэж мэдэгдэж байгаа ч одоогоор ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
Үүний зэрэгцээ эсэргүүцэгчдэд хүч хэрэглэбэл АНУ-ын зүгээс арга хэмжээ авна гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн. Энэ анхааруулга, мөн Венесуэлд өрнөж буй үйл явдлын улмаас Ираны эрх баригчид эрс, шийдмэг арга хэмжээ авахаас зайлсхийж байна гэж ажиглагчид онцолж байна. Нөгөө талаас, АНУ тэргүүтэй барууны орнуудын Тегеранд тавьсан хориг, өнгөрсөн зун Израил Иран руу довтолсон зэрэг нөхцөл байдлаас үүдэн даамжирсан эдийн засгийн асуудлыг богино хугацаанд шийдвэрлэх боломжгүйг ч шинжээчид анхааруулсаар байгаа юм.
Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан бизнес эрхлэгчидтэй хэлэлцээ хийхийг Засгийн газарт уриалж, эдийн засгийг тогтворжуулах амлалт өгсөн байна. Тухайлбал, Засгийн газар нэгдүгээр сарын 10-наас эхлэн хүн бүрт сар бүр 10 сая риал буюу ойролцоогоор 7 ам.долларын цахим тэтгэмж олгохоор төлөвлөжээ.
Эх сурвалж: Reuters

#иран, #эсэргүүцлийн хөдөлгөөн,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3555