Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан  Юн Сок Ёльд прокурор 10 жилийн хорих ял оноохыг шүүхээс хүссэн тухай “Yonhap” агентлаг мэдээллээ.

Энэ хэргийг хариуцсан тусгай прокурорын зүгээс Юн Сок Ёлийг хууль бусаар онц байдал зарлаж, цэргийн дэглэм тогтоох оролдлого нь бүтэлгүйтсэний дараа өөрийг нь баривчлах, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан зэрэг хэд хэдэн зүйл ангиар буруутгаж байгаа юм.
Прокуроруудын мэдээлснээр, түүнийг албан тушаалаасаа огцорсны дараа буюу 2025 оны нэгдүгээр сард баривчлахаар завдах үед тэрбээр  мөрдөн байцаагчдад Ерөнхийлөгчийн ордонд орохыг хориглож, саад учруулсан байна. 

Энэхүү хэрэг нь Өмнөд Солонгосын улс төрийн түүхэнд урьд өмнө тохиож байгаагүй томоохон дуулиан бөгөөд оноох ялын хэмжээ ч олон нийтийн анхаарлын төвд байна.
Ташрамд, түүний эхнэр, тэргүүн хатагтай асан  Ким Гён Хи авлига, хахууль авсан зэрэг хэд хэдэн зүйл ангиар мөн шүүгдэж байгаа бөгөөд буруутай нь тогтоогдвол 15 хүртэлх жилийн хорих ял авч болзошгүй байгаа юм. 

Эх сурвалж: Reuters 

#БНсу, #Ерөнхийлөгч асан Юн Сок Ёль,