https://e-election.mn/storage/uploads/process/file_1766461740626494_172741376090811.jpg

Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр Бага хурал Катар Улсын Доха хотод арванхоёрдугаар сарын 15-19-ний өдрүүдэд боллоо.

Монгол Улс Албани, Гана, Норвеги улстай хамтран “Улс төрийн нам, сонгуульд нэр дэвшигчид болон сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх тухай” тогтоолыг санаачилсан нь НҮБ-ын 192 гишүүн орны дэмжлэгийг авч, уг хурлаар батлагдлаа. Ингэснээр “Иргэд улс төр, сонгуулийн үйл явцыг хэн, хэрхэн санхүүжүүлж байгааг мэдэх эрхтэй” хэмээсэн конвенцын суурь зарчмыг олон улсын түвшинд тогтоолоор бататгав. Тогтоолыг батлуулахад санаачлагч улсуудаас гадна 60 гаруй улс хамтран зохиогч болж нэгджээ.

Улс төрийн нам, нэр дэвшигч, сонгуулийн кампанит ажлын санхүүжилтийг ил тод болгох нь Монгол Улсын төдийгүй дэлхий нийтийн хувьд авлигатай тэмцэх хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд ардчиллыг хамгаалж, хүний эрхийг хангах чухал шалгуур болдог. Монгол Улсын хувьд дээрх тогтоол нь улс төрийн санхүүжилтийн ил тод байдлыг бэхжүүлэх, авлигын эрсдэлийг бууруулах зэргээр НҮБ болон холбогдох олон улсын байгууллагын техникийн туслалцаа авах боломжийг нэмэгдүүлэх онцгой ач холбогдолтой юм.

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо Нээлттэй Засгийн түншлэлээс 2024 оноос шинээр хэрэгжүүлж эхэлсэн Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах Сорилтод Азийн орнуудаас анх удаа нэгдэн ажиллаж байгаа. Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах чиглэлээр бүс нутагтаа тэргүүлэгч болох зорилт, амлалтын хүрээнд улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлыг хангах цахим системийн даалгаврыг НҮБ-ын санхүүжилтээр боловсруулж, цахим систем хийх бэлтгэл ажлыг хангаж байгаа. Мөн улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилтийн ил тод байдлыг Авлигын төсөөллийн индексийн нэг шалгуур үзүүлэлт болгох талаар “Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ-ын удирдлагуудтай уулзаж, санал солилцсон.

Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр Бага хуралд оролцох үеэрээ улс төрийн намын санхүүжилтийн ил тод, байдлыг хангах үзүүлэлтийг авлигын индексийн шалгуур үзүүлэлт болгох замаар авлигатай тэмцэх талаар “Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагын удирдлагуудтай уулзав. Улмаар энэ чиглэлээр хамтран ажиллах Санамж бичгийг Монгол дахь салбартай байгуулах тохиролцоонд хүрлээ гэж СЕХ-оос мэдээллээ. 

#СЕХ, #Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын Оролцогч талуудын 11 дүгээр Бага хурал,