Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.12) үргэлжилнэ.
Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагавар сэдвээр шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна. Тодруулбал, Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон)-ний хууль тогтоомжийн нийцлийн асуудал; тэдгээрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судлах бол үдээс хойш Оюу толгой төслийн санхүүжилт ба далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, түүний нэмэлт төлөвлөгөөний хамаарал, холбогдох үр дагаврын асуудлыг хэлэлцэнэ. Үүгээр гурван өдөр үргэлжилсэн Оюу толгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан нотлох баримтыг шинжлэх судлах нээлттэй сонсгол өндөрлөх юм.
Өнөөдрийн сонсголд нийт 142 гэрч дуудагдсаны 126-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол 16 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан гэрчүүдийн 31 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлсэн учраас 95 гэрч оролцох аж.
Сонсголын хөндлөнгийн ажиглагч, оролцогчоор Сайн ардчилсан иргэдийн намын төлөөлөл, “Монголын уул уурхайн үндэсний ассоциаци”, “Иргэн та хүч залуусын нэгдэл”, “Татварт иргэний хяналт” төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцож байна.
2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн сонсголоор “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайн нөөцийг тогтоож, үнэлгээг тодорхойлсон болон холбогдох бусад баримтад үндэслэн төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоохтой холбоотой асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судалсан бол 10-ны өдөр “Оюу толгой” ХХК-ийн Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний санхүүжилтийн хүүгийн хувь, түүнийг олон улсын зах зээлийн жишигт нийцүүлэн бууруулах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, холбогдох үр дагаварын асуудлаар нотлох баримтуудыг шинжлэн судалсан.

Оюутолгой бүлэг ордын ашиглалтын талаарх УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол үргэлжилж байна. УИХ-ын гишүүн П.Ганзориг: Нэг тонныг 50 доллароор авдаг цементийг Оюутолгой 100 доллароор авдаг гэх мэт зардлыг нэмэгдүүлсэн зүйлс асар их байгаа

Гэрэл зургийг MPA.mn
Оюутолгой бүлэг ордын ашиглалтын талаарх УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол үргэлжилж байна.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар: Оюутолгойн гэрээ байгуулахдаа хамгийн муу хувилбараар байгуулсан, бид өрөө дараагүй цагт ноогдол ашиг авахааргүй байна

Гэрэл зургийг MPA.mn
Оюутолгой бүлэг ордын ашиглалтын талаарх УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн мэдээлэл өгч байна.

Гэрэл зургийг MPA.mn
Оюутолгой бүлэг ордын ашиглалтын талаарх УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол үргэлжилж байна. Ерөнхий сайд асан С.Баяр: Тухайн үед намайг Ерөнхий сайдын хувьд Япон улсад айлчилж байх хооронд 57-р тогтоолыг баталсан байсан. Түүнийг санаачилсан хүмүүсийн нэр протоколд бий байх

Гэрэл зургийг MPA.mn
Оюутолгой бүлэг ордын ашиглалтын талаарх УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол үргэлжилж байна. УИХ-ын гишүүн С.Зулпхар: Монголын талын үр өгөөжийн талаар хоёр тал өөр өөр зүйл ярьж байна

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn
Оюутолгой бүлэг ордын ашиглалтын талаарх УИХ-ын хянан шалгах түр хорооны сонсгол болж байна. Оюутолгойн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн мэдээлэл өгч байна.

С.Баяр: Засгийн газар хэлэлцээр хийж байгаа энэ үед Оюутолгойн сонсгол хийж байгаа нь цагаа олсонгүй

#онцолсон, #live, #сонсгол, #Хянан шалгах түр хороо, #livetext, #Оюу толгойн сонсгол,