Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2025.12.10) үргэлжилнэ.

Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр (2025.12.10) Оюу толгой төслийн талаар ерөнхий танилцуулгаОюу толгой бүлэг ордын геологи, нөөцийн асуудлын талаар, “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал, мөн тус ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой асуудал, "Жавхлант" (MV-15225), "Шивээ толгой" (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлүүд ба Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хамаарлын талаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан.

Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор эхлээд Оюу толгой төслийн талаар ерөнхий танилцуулгыг сонсож, үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдах үеийн санхүүжилтийн хүүгийн хувь, холбогдох асуудлаар, үдээс хойш хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдсаны дараах санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ, холбогдох үр дагаврын асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна. Төгсгөлд нь Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх асуудлаар мөн шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авахаар төлөвлөжээ.

Өнөөдрийн сонсголд нийт 109 гэрч дуудагдсаны 104-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол 5 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлжээ. Иймд өнөөдрийн сонсголд 84 гэрч оролцох аж.

Тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдах үеийн санхүүжилтийн хүүгийн хувь, холбогдох асуудлаар 73 гэрч дуудагдсаны 60 нь оролцохоо илэрхийлсэн бол Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдсаны дараах санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ, холбогдох үр дагавар сэдвийн хүрээнд 37 гэрч дуудагдсан байна. Тэдгээрийн 25 нь өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд оролцохоо мэдэгджээ. Харин Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөж сэдвийн хүрээнд 37 гэрч дуудагдаж, 25 гэрч оролцохоо илэрхийлжээ. 

Сонсголын хөндлөнгийн ажиглагчаар "Иргэн та хүч залуусын нэгдэл", "Татварт иргэний хяналт" төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцож байна.

LIVE мэдээ
Эхнээс
Сүүлээс

16:27, 2025-12-10

С.Отгонбаатар: Оюутолгой компани есөн зориулалтаар ус ашигладаг, 11 сарын байдлаар зөвхөн усны төлбөрт 24.8 тэрбум төгрөг төлсөн байна

Оюутолгой компанийн Хүрээлэн буй орчны багийн ахлах мэргэжилтэн С.Отгонбаатар тус компаний ус ашиглалттай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.

Гэрэл зургийг MPA.mn

15:51, 2025-12-10

Б.Солонгоо: Сонсголын гол зорилго нь шүүмжлэхээс илүү олон нийтийг мэдээллээр хангаж, цаашдаа яах вэ гэдэг шийдлийг гаргах юм

Оюутолгой бүлэг ордын асуудлаарх Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна.

Б.Солонгоо: Сонсголын гол зорилго нь шүүмжлэхээс илүү олон нийтийнг мэдээллээр хангаж, цаашдаа яах вэ гэдэг шийдлийг гаргах юм

Гэрэл зургийг MPA.mn
 
15:40, 2025-12-10

Н.Батбаяр: Оюутолгойн гэрээг УИХ батлаагүй, Засгийн газар байгуулсан

15:04, 2025-12-10

“Оюу Толгой” ХХК: Түр хорооны сонсголын үеэр байр сууриа илэрхийлэх, тайлбар өгөх тэгш боломжийг бүрэн олгохыг хүсье

Гэрэл зургийг MPA.mn

“Оюу Толгой” ХХК-иас Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалд хүсэлт хүргүүлжээ. 

“Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх” хянан шалгах Түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол 2025 оны 12 дугаар сарын 08, 10, 12-ны өдрүүдэд болохоор товлогдож, уржигдар буюу 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр эхэлсэн билээ. “Оюу Толгой” ХХК-ийн зүгээс Түр хорооны үйл ажиллагаа эхэлж, хяналт шалгалт хийх үеэс холбогдох бүхий л материал, баримтыг гарган өгч, сонсголын тов зарлагдсан үеэс гэрч болон оролцогчдыг сонсголд оролцох нөхцөлөөр хангах, мөн сонсголын үеэр тавигдсан асуултуудад нээлттэй, өөрсдийн боломж, мэдлэгийн хүрээнд бүрэн дүүрэн хариулах зэргээр хамтран ажиллаж ирсэн. Гэвч сонсголын эхний өдрийн үйл явц, сонсголын хурал даргалагчийн хандлагаас тус сонсголыг тэнцвэртэй, дэгийн процедур, дүрэм журам тэгш үйлчилсэн, үнэн зөв, бүрэн мэдээлэлд тулгуурлан асуудлын голыг тогтооход зорьж байгаа гэж үзэхэд эргэлзээ төрүүлж байгааг үүгээр илэрхийлье. Үүнд дараах үндэслэлүүд хамаарна: 

1. Гэрчийн хариулах хугацаанд тэгш бус хандсан. Сонсгол нээх үед танилцуулсан дэгийн дагуу гэрчийн хариулах хугацааг 4 минут, шаардлагатай бол 1 минутаар хоёр хүртэл удаа сунгах зохицуулалт үйлчлэх ёстой байв. Харамсалтай нь энэхүү дэг сонсголын эхний хэсгийн хуралдаанд хэсэг зуур хэрэгжсэн боловч сонсголын үлдсэн хэсэгт мөрдөгдөөгүй.

• Гэрчүүдэд ялгавартай хандаж, зарим гэрчүүдэд хугацаа хэтрүүлэн ярих, сэдвээс хальсан тайлбар хийх боломж олгосон.

• “Оюу Толгой” ХХК-ийн төлөөлөл болон гэрчүүдэд асуултад бүрэн хариулах ижил нөхцөл олгогдоогүй хугацааг шууд хязгаарласан.

• Гадаадын иргэний хувьд орчуулгын шаардлагыг үл харгалзан бусад гэрчийн адил хугацаа олгосноор хариулах хугацааг тэн хагасалж гэрчийн эрхийг зөрчсөн.

• Сонсголын төлөвлөсөн цагийн хуваарь шахуу байсанд хүндэтгэлтэй хандаж байгаа боловч дэгийн зохицуулалт бүгдэд адил үйлчлэхгүй зөвхөн “Оюу Толгой” ХХК-ийн төлөөлөл, гэрчүүдэд хязгаарлалт тогтоосон нь шударга бус явдал төдийгүй сонсголын дэг зөрчигдөхөд хүргэв. 

2. Шинжээчийн дүгнэлт, саналд хариу өгөх боломж олгоогүй. Сонсголын дэд хэсэг бүрд шинжээчид урьдчилсан дүгнэлтээ танилцуулж, Түр хорооны үндсэн зорилго, уур амьсгал, гишүүд болон оролцогчдын байр суурийг тодорхойлох хэмжээнд нөлөөлөх хандлагатай байна. Шинжээчид дүгнэлтээ урьдчилсан байдлаар гаргаж, эцэслэхээс өмнө гэрчийн мэдүүлэг болон бусад мэдээллийг шинжлэн судалдаг гэж бидний зүгээс ойлгож байгаа. Иймд бид шинжээчийн дүгнэлтэд сонсголын явцад хариу тайлбар өгөх, тодруулга хийх гэж хэд хэдэн удаа оролдсон боловч тийм боломжоор хангасангүй. Ийм нөхцөлд Түр хороо бүрэн бус дутуу мэдээлэлд үндэслэн дүгнэлт гаргах эрсдэлтэй байгаа бөгөөд цаашлаад Оюу Толгой ХХК болон бусад оролцогч байгууллагуудын эрхийг зөрчихөөр байна.

3. Байгууллагын нууцын зохицуулалтыг ташаа тайлбарлан буруутгасан. Сонсголын үеэр Түр хорооны гишүүд, шинжээчид удаа дараа байгууллагын нууцад авсан мэдээллийг Түр хороонд өгөөгүй тул Түр хороо ажлаа хийж чадаагүй гэх ташаа мэдээлэл хийж байсан нь бодит байдалд нийцэхгүй мөн хуулиар олгогдсон байгууллагын нууцын зохицуулалтыг үгүйсгэсэн явдал болов. Тодруулбал:

• “Оюу Толгой” ХХК шаардсан бүх материалыг бүрэн өгсөн. Түр хорооны албан шаардлагын дагуу хяналт шалгалтын явцад “Оюу Толгой” ХХК бүх материалыг, түүний дотор байгууллагын нууцад хамаарах мэдээллийг ч бүрэн гаргаж өгсөн. Түр хороо эдгээр баримт материалуудыг бүрэн хүлээн авсан тухай баримтууд нь ч бий. Баримт бичгүүд дээрх “Нууц”-ын дардас нь тус агуулгыг олон нийтэд түгээхгүй байх зохицуулалт бөгөөд Түр хороонд өгөхөөс татгалзсан гэсэн утга биш билээ.

• Мэдээллийг нууцад авах эрх хуулиар олгогдсон. Байгууллагын нууцын ангилал, хамгаалалт нь Монгол Улсын холбогдох хуулиар зохицуулагдсан бөгөөд ямар ч байгууллага өөрийн тодорхой мэдээллийг нууцад авах эрхтэй. Хэрэв нууц мэдээллээр сонсгол хийх бол хаалттай хэлбэрээр зохион байгуулж болох хуулийн эрхзүйн боломж бүрэн бий. 

Сонсголын зохион байгуулалт нь Түр хорооны ажлын үр дүнд төдийгүй Монгол Улсын Засгийн газар болон хөрөнгө оруулагч “Рио Тинто”-гийн хувь нийлүүлсэн компани болох “Оюу Толгой” ХХК-ийн үйл ажиллагаанд цаашлаад Монгол Улсын эрх ашигт нөлөөлөх үр дагавартай. Иймд цаашид үл ойлголцол, мэдээллийн зөрүүгүй ажиллахын тулд дараах хүсэлтийг хүргүүлж байгааг хүлээн авахыг хүсье:

1. “Оюу Толгой” ХХК-д Түр хорооны сонсголын үеэр байр сууриа илэрхийлэх, тайлбар өгөх тэгш боломжийг бүрэн олгох; 

2. Шинжээчийн дүгнэлттэй холбоотой тайлбар, тодруулгыг сонсголын явцад болон сонсголын дараа бичгээр өгөх боломжийг хангах;

3. Түр хорооны зүгээс аль баримтыг ил болгох шаардлагатай байгаа тухайгаа бидэнд тодорхой мэдэгдвэл компанийн зүгээс өөрийн эрхийн хүрээнд холбогдох журмын дагуу хамтран ажиллах. “Оюу Толгой” ХХК нь Түр хорооны үйл ажиллагааг дэмжин ажиллаж мэдээллийн зөрүүг арилгах, холбогдох асуудлаар бодитой, тэнцвэртэй ойлголт бүрдүүлэхийн төлөө ажиллах чин хүсэлтэй байгаагаа дахин илэрхийлье.

13:36, 2025-12-10

С.Баярцогт: Монголчууд ашгаа татвар, АМНАТ, ноогдол ашиг гэсэн гурван янзаар авна. Ноогдол ашгаас бусдыг нь авч байгаа

11:35, 2025-12-10

Л.Гүндалай: Оюутолгойн гэрээ хийхээс өмнө Монголын ашиг 34 хувиас ихгүй байна гэсэн заалт хуулинд байсан. Үүнийг өөрчлөх хуулийн төсөл Г.Занданшатар бид хоёр өргөн барьж байсан

Оюутолгой бүлэг ордын асуудлаарх Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол үргэлжилж байна. Сонсголд оролцогчид мэдээлэл өглөө. 

#онцолсон, #live, #нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол, #livetext,