Украинд дайн, дүрвэлт, цагаачлалын улмаас хүн амын тоо огцом буурч байна. Тухайлбал, Хошча хотод энэ онд ердөө 139 төрөлт бүртгэгдсэн бөгөөд энэ нь өмнөх жилүүдээс эрс багассан үзүүлэлт юм. Мөн хот 24 мянган оршин суугчтай байснаас 2022 оноос хойш 141 хүн дайнд амиа алдаад байна. 

Түүнчлэн олон тосгонд сургуулиуд сурагчгүй болж хаагдаж буй. Жишээлбэл, Садове тосгоны 200 гаруй хүүхэдтэй сургууль 2023 онд ердөө есөн сурагчтай болж хаагджээ.
Украины хүн ам 2022 оноос өмнө 42 сая байсан бол одоо 36 саяас доош буурсан бол 2051 он гэхэд энэ тоо 25 сая болж багасах магадлалтай байна. 

Киев хүн амын уналтыг зогсоох зорилготой бодлого боловсруулж, гадаадаас Украинд буцаж ирэх иргэдэд орон сууц, дэд бүтэц, боловсролыг дэмжих боломж амлаж буй.
Гэвч НҮБ-ын таамагласнаар,  зууны төгсгөл гэхэд Украины хүн ам 9–23 сая болж огцом буурах магадлалтай бөгөөд энэ нь улс орны эдийн засаг, аюулгүй байдалд ноцтой эрсдэл дагуулах бололтой.

Эх сурвалж: Reuters 

#УКраин, #Украины хүн ам,