АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Москва хотноо болсон уулзалтын дараа Украины энхийн хэлэлцээний цаашдын зам тодорхойгүй хэвээр байна гэж мэдэгдлээ. Түүний тусгай төлөөлөгч Стив Уиткофф болон зөвлөх, хүргэн Жаред Кушнер нар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэдэн цагийн турш Кремльд уулзсан ч тодорхой дэвшил гараагүй байна.

Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдээлэхдээ Уиткофф, Кушнер нарын мэдээллээр Путин “гэрээ хэлцэл байгуулах сонирхолтой” мэт харагдсан ч цаашдын үйл явц тодорхой бус хэвээр байгааг онцлов.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлэхдээ Путин АНУ-ын зарим саналыг хүлээн зөвшөөрсөн ч заримыг нь байх боломжгүй хэмээн үзсэн бөгөөд “энэ бол буулт хийж, зөвшилцөл олох хэвийн процесс” гэж тодотгов. Тэрээр одоогоор мэргэжилтнүүдийн түвшинд цаашдын уулзалтад бэлтгэх ажлууд үргэлжилж буйг онцолсон юм.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-д болох дараагийн уулзалтад бэлтгэж байгаа талаараа мэдээлж, “Украины үндэсний ашиг сонирхлыг харгалзан үзсэн тохиолдолд л нэр хүндтэй энх тайван байж чадна” гэж мэдэгдлээ.

Энэхүү хэлэлцээ Украины хувьд хүнд үед өрнөж байна. Зүүн фронтод Оросын эсрэг хамгаалалт доройтож, дотоодын томоохон авлигын дуулиан дэгдээд байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Зеленскийн Тамгын газрын дарга огцорч, хоёр сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Өмнө нь ил болсон АНУ-ын 28 зүйл бүхий энхийн санал Европын холбоо болон Украины талыг түгшээсэн. Европын орнууд өөрсдийн эсрэг санал гаргасны дараа Женевт болсон уулзалтаар АНУ ба Украин нар шинэчилсэн, нарийвчилсан энхийн хүрээний баримт боловсруулахад тохиролцсон гэж эх сурвалжууд мэдээлсэн.

Путин Европын орнуудын санал нь “ОХУ-д хүлээн зөвшөөрөхийн аргагүй” гэж мэдэгдсэн бол Кремлийн зөвлөх Юрий Ушаков Уиткоффтой хийсэн хэлэлцээнд өмнө нь авсан 27 зүйл бүхий санал болон нэмэлт дөрвөн баримт бичгийг хэлэлцсэн гэж мэдэгдэв. Харин эдгээр баримтын нарийн агуулга дэлгэгдээгүй хэвээр байна.

Эх сурвалж: Reuters

#УКраин, #Оросын Ерөнхийлөгч Владимир Путин,