Увс аймгийн Тэс суманд орж ирсэн хүрэн баавгайг тухайн сумын удирдлага, албан хаагчид, мэргэжлийн байгууллагууд тууштай 20 гаруй хоног ажилласны үр дүнд эрсдэл, хохирол үүсгэхээс өмнө амьдаар нь барьсан байна.

May be an image of musk ox and arctic

Өнгөрөгч 10 дугаар сарын 22-ы өдөр Тэс сумын Ханжит багийн нутагт баавгай харсан талаар иргэний мэдээллийн дагуу Тэс сумын удирдлага, албан хаагчид, байгаль орчны тасаг болон Увс аймгийн Байгаль орчны газар, Зэрлэг амьтан хамгаалах Цэгц төв, Хилийн цэргийн 0311 дүгээр анги, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа зэрэг мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдан, хүрэн баавгайг орж ирснийг тодруулж, авран хамгаалах ажлыг зохион байгуулж эхэлсэн. 

May be an image of arctic

Тухайн амьтан нь байгалийн зан төрхөөрөө байршлаа хурдан хугацаанд өөрчилж, зарим үед хаашаа ч явсан юм гэмээр алга болж байжээ. Энэ хугацаанд ажлын хэсэг нутгийн иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг шуурхай хүргэх, өдөр бүр эргүүл хяналт хийх, урхи буюу амьд баригч торыг тогтсон байршилд байрлуулах, хоол хүнсийг нь амьтны тогтмол ирж байгаа байршилд хүргэж тавих зэргээр баавгайг барихаар 20 гаруй хоног тууштай ажилласны үр дүнд 2025 оны 11 дүгээр сарын 29-ий өдөр Тэс сумын төвийн дэргэд Тооромт хэмээх газар байршуулсан амьд баригч торонд хүрэн баавгай орсон байна. 

Энэ хүрээнд 11 дүгээр сарын 30-ы өдөр ажлын хэсэг амьд баригчинд орсон баавгайг унтуулан, зарим төрлийн шинжилгээ авч, хэмжилт хийн, дата мэдээлэл цуглуулжээ. Тус хүрэн баавгайг Хан хэнтийн тусгай хамгаалалттай газар нутагт  шилжүүлэн хүргэх аж.

May be an image of musk ox, arctic and text that says 'LPI 함기품'

#Баавгай, #хүрэн баавгай,