БНСУ-ын Сүнчон хотын Үндэсний  их сургууль, Орхон аймгийн ЗДТГ-ын хамтын ажиллагааны хүрээнд хэлний бэлтгэлд тэнцсэн хоёрдугаар ээлжийн 11 хүүхэд сургуулиа зорилоо. 

Орхон аймаг, БНСУ-ын Сүнчон их сургуультай хамтран ажиллахын нэг зорилго нь орон нутагт дутагдалтай мэргэжлүүдээр хүний нөөцөө бэлтгэх явдал юм. 

Инженерийн чиглэлээр 22, нийгмийн салбарын чиглэлээр 8 гээд нийтдээ 30 мэргэжлээс сонгон суралцах хүүхдүүдийн I улирал буюу 6 сарын хэлний бэлтгэлийн төлбөрийг орон нутаг 100 хувь, хөтөлбөрт хамрагдах хугацааны дотуур байр, хоолны төлбөрийг Сүнчон сургууль хариуцаж байгаа юм. 

Орон нутагтаа эрэлттэй мэргэжлээр Сүнчон их сургуульд сурах сонирхолтой 17-23 насны хүүхэд, залуусын бүртгэлийг аймгийн Боловсролын газар 3 сараас хойш хугацааг 3 удаа сунган зохион байгуулж, 24 хүүхэд бүртгүүлжээ.

Эхний ээлжийн суралцагч нар 9 дүгээр сард сургуульдаа очин суралцаж буй. 

Орхон аймаг  БНСУ-ын Сүнчон хотын Үндэсний их сургуультай орон нутагт дутагдалтай мэргэжлүүдээр хүний нөөцөө бэлтгэхэд хамтран ажиллаж, сурагчдаа ийнхүү илгээсээр байна. 

#ОРХОН:,