Гэрэл зургийг MPA.mn

Цаг уурын байгууллагын мэдээлснээр өнөө шөнө /2025.11.27-28/ нд Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар, маргааш буюу энэ сарын 28-нд Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурч, Алтайн салбар уулархаг нутаг болон говийн бүс нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна. 

Бямба гараг буюу энэ сарын 29-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, энэ сарын 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 

Иймд иргэд, малчид, тээвэрчид та бүхэн:
- тухайн газар орныхоо цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах, 
- хувийн болоод автомашины бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангах, 
- малаа ойрын бэлчээрт бэлчээж, 
- бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

ОБЕГ

#онцолсон, #обег, #Сэрэмжлүүлэг, #Цаг агаар,